Яармагийн гүүрийн замын хөдөлгөөнийг нээлээ

293

Яармагийн гүүрийн ногоон байгууламж, гэрэлтүүлэг, борооны ус зайлуулах шугамын ажлуудыг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 15-наас хийж эхэлсэн. Тус авто замын өнгөн хучилтын ажлыг эхлүүлж тавдугаар сарын 05-наас тавдугаар сарын 23 хүртэл Яармагийн гүүрийг хэсэгчлэн хаагаад байсан. Тэгвэл өнөөдрөөс хэсэгчлэн хаасан замын хөдөлгөөнийг нээлээ.

БНХАУ, Монгол Улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж байгаа Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах төслийн ажлын 90 хувь нь өнгөрсөн онд хийгдэж байсан юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.