Оршин суугчдыг дотуур байранд нүүлгэн шилжүүлжээ

-ГЭВЧ ИРГЭД ХАМААТАН САДНЫХНААРАА ХОНОГ ТӨӨРҮҮЛЖ БАЙНА-

Дархан-Уул аймгийн Дархан сумын XII баг, шинэ хорооллын 14 дүгээр байранд өнгөрөгч бямба гаригийн орой хийн түлш дэлбэрсний улмаас нэг гэр бүлийн гурван хүн түлэгдэж, олон айл хохирол амссан талаар өмнөх дугаарт мэдээлсэн билээ. Бид газар дээрээ байдал ямар байгааг сурвалжиллаа.

Өчигдөр 16.00 цагийн үед дэлбэрэлт болсон байранд очлоо. 14 дүгээр байр хоёр орцтой юм байна. Гал гарсан орцыг нь хааж битүүлээд цагдаагийн хамгаалалтад авчээ. Хамгаалалтад зогсож байсан цагдаа нарын яриагаар дэлбэрэлтийн шалтгааныг тогтоохоор ийн битүүмжилсэн гэнэ. Хүчтэй дэлбэрэлт болсон учир байшин нурах магадлал өндөр байгаа аж. Битүүмжилсэн орцонд 36 айл амьдардаг бөгөөд уржигдар бүх айлыг нүүлгэн шилжүүлсэн байна. Байрны ойр орчмоор нь явах хүмүүс хэсэг зогсч “Өнөөх дэлбэрэлт болсон байшин чинь энэ юм байна. Ямар аймаар юм болоо вэ. Эндээс лав хүн амьд гараагүй байх даа” гэж өөр хоорондоо ярилцаж байв.   Есөн давхар байшингийн долдугаар давхрын айлд хийн түлш дэлбэрсэн билээ. Байрны нүүрэн талын ихэнх цонх хагарсныг харахад хүчтэй дэлбэрэлт болжээ. Мөн өнөөх байрны замын эсрэг талд байдаг Шуудан холбооны байрны бүх цонх нь давхраараа хагарчээ. Гэхдээ гадна талаасаа хагарч цуурсан гэхээр зүйл харагдсангүй. Дэлбэрэлт болсон байрыг гаднаас харахад ийм.   Гал гарсан орц руу орох боломжгүй тул хажуу орцных нь долдугаар давхарт гарлаа. Хижээлдүү насны эрэгтэй өөдөөс буугаад ирж байхтай таарсан нь Х.Баатарцогт гуай. Тэрбээр энэ байранд нүүж ирээд удаагүй байгаа гэнэ. Х.Баатарцогт “Ёстой аймаар юм болсон. Өнгөрсөн бямба гаригийн орой 21.30 цагийн үед гэртээ телевиз хараад хэвтэж байсан чинь түс тас хийгээд явчихсан. Тухай үед дэлбэрэлт болж байна гэж бодоогүй. Гэрийн тавилга нураад ирэхээр нь газар хөдөлж байгаа юм байна гэж бодоод хоёр хүүхдээ өмссөн хувцастай нь чирч гулдарсаар гадаа гарлаа. Тэгтэл байрны оршин суугчид бүгд шахам өмссөн хувцастайгаа гадаа зогсч байсан. Тэгээд л юу болсныг мэдсэн дээ. Эхлээд цагдаа, дараа нь түргэн тусламж, дараа нь гал унтраах ангийнхан ирсэн. Золоор хүний амь эрсдээгүй. Дэлбэрэлт болсон айлын хоёр хүн нь хот явсан гэсэн. Гэрийн эзэн нь Дарханы эмнэлэгт хэвтэж байгаа юм билээ” гэв. Ингээд гэрийн эзэнтэй нь уулзахаар Дарханы эмнэлгийг зорилоо. Замд тааралдсан хүн бүр л өнөөх дэлбэрэлтийн тухай ярилцана. Дарханы нэгдсэн эмнэлгийн түлэнхийн тасагт очтол гэрийн эзэн Б биднийг очихоос цагийн өмнө Улаанбаатар руу хөдөлжээ. Гэрийн эзэн Б тодорхой эрхэлсэн ажилгүй, гэр зуураа байдаг нэгэн гэнэ. Харин эхнэр нь Дарханы Анагахын коллежид багшилдаг аж. Тус эмнэлгийн Гэмтэл согог заслын тасгийн зөвлөх эмч Г.Эрдэнэ “Дэлбэрэлтэд өртсөн хоёр эмэгтэй, нэг эрэгтэй хүн ирсэн. Хоёр эмэгтэйн биеийн байдал тааруу, түлэгдэлт нь 40 орчим хувьтай байсан тул хугацаа алдахгүйн тулд нийслэл рүү явсан. Харин эрэгтэй нь нөгөө хоёроосоо бага түлэгдэлттэй байсан. Гэхдээ л хүчтэй дэлбэрэлтэд өртсөн болохоор ихээхэн цочирдсон байдалтай ирсэн” гэв. Тэндээсээ тус аймгийн Засаг даргын Тамгын газрыг зорилоо. Аймгийн Засаг дарга Г.Эрдэнэбат ажлын хэсэг байгуулж, дэлбэрэлт болсон орцны айл өрхүүдийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулжээ.

Түүнээс нөхцөл байдлын талаар тодрууллаа.

-Хэцүүхэн юм болж дээ. Одоогийн байдлаар ямар ажил хийгдэж байна вэ?

-14 дүгээр байрны нэг орцны 36 айлыг нүүлгэн шилжүүлээд байна. “Оюуны ирээдүй” цогцолбор сургуулийн дотуур байрыг суллаж өгсөн байгаа, тэдэнд. Гэхдээ гаргаж өгсөн байранд очоод хоноглож буй хүн алга. Бүгдээрээ ах дүү хамаатан садныхнаараа байрлаж байна. Газар дээр нь Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын мэргэжилтнүүд ажиллаж байна. Тэдний зүгээс ажиллах нөхцөлөөр хангаж өгөөч гэсэн шаардлага тавьж байгаа. Учир нь дотор нь орж ажиллах боломж одоогоор байхгүй байна. Дархан-Уул аймагтаа урдаа барьдаг барилгын инженерүүдээ цуглуулж ажлын хэсэг байгуулсан. Энэ ажлын хэсэг өнөөдөртөө багтаж нуралтаас хамгаалах тулгуур бэхэлгээ хийнэ. Түүнчлэн цагдаа болон тагнуулынхан ажиллаж байгаа. Үүний дараа тус байшинд бүрэн засвар хийхээр төлөвлөж байна. Түүнээс гадна иргэдийг ямар ч хохиролгүй болгох ёстой гэсэн асуудал яригдаж байна. Энэ ажлыг төрийн байгууллага хийх ёстой. Үүнийгээ бид яаралтай хийнэ. Гэм буруутан нь тогтоогдох байх. Тэр хүмүүстэй хариуцлага тооцож ажиллах болно.

-Иргэд дотуур байранд хэдий хүртэл амьдрах боломжтой вэ?

-Дэлбэрэлтэд өртсөн байрыг сэргээн засварлаж дуусах хүртэл нь иргэдийг түр байранд байлгана.

-Иргэд өмссөн хувцастайгаа гарсан тул хэцүү байна гэсэн зүйлийг ярьж байна. Байрыг засч дуусгахад хэдий хэрийн хугацаа орох вэ?

-Ямар ч байсан эхлээд тулгуур бэхэлгээгээ хийнэ. Хамгаалалт хийсний дараа иргэд маань гэртээ орж ойр зуурын зүйлээ авч болно. Харин засвар хийж дуустал амьдрах боломжгүй гэж үзэж байгаа. Мэдээж иргэдийн аюулгүй талаас нь бодолцох ёстой. Бид тухай бүрт нь иргэдтэй уулзаж мэдээлэл өгч байгаа. Иргэд маань ч харьцангуй тайван хүлээцтэй хандаж байгаа шүү.

-Иргэд ямар шаардлага тавьж байна?

-Эхний удаад гэртээ орж ойр зуурын зүйлээ авахыг хүсч байна. Дараа нь хурдан засч өгөхийг шаардаж байна. Зассаныхаа дараа энэ байранд амьдарч болно гэсэн дүгнэлтийг гаргаж өг гэсэн гурван зүйлийг л хүсч байна даа. Мэдээж хэрэг мэргэжлийн байгууллагуудын дүгнэлт гарсны дараа айлуудаа оруулна. Засварыг 10 хоногийн дотор хийнэ гэсэн төлөвлөгөө гаргасан. Нөхцөл байдалтай холбогдуулан авч хэрэгжүүлж буй ажилд зарцуулах шаардлагатай төсвийг одоогоор аймгийн нөөц хөрөнгөөс гаргаж байгаа.

-Дэлбэрэлтэд өртсөн гурван хүний биеийн байдал ямар байгаа вэ. Та уулзсан уу?

-Мэдээж хажуу талын байшингийнх нь цонх хагарсан юм чинь ямар хэмжээний дэлбэрэлт болсон нь ойлгомжтой. Гурвуулаа Улаанбаатар руу явчихсан байгаа. Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн газраас байнга ярьж байгаа. Ерөнхийдөө хордлогын эсрэг эмчилгээ хийгдэж байгаа гэсэн. Таван литрийн баллонтой хоёр гааз байсны нэг нь дэлбэрсэн юм билээ. Мэргэжлийн хяналтынхан ороогүй байгаа учир нарийн сайн хэлж мэдэхгүй байна. Мэдээж “Дашваанжил” компанитай хариуцлагын асуудал яригдана. Хадгалалтын горимоо зөрчсөн юм уу, эсвэл үйлдвэрлэлтийн зөв буруугаас болсон уу гэдэг нь тогтоогдоно гэв.

Тамгын газрын байрны үүдэнд 30 гаруй хүн бөөгнөрөн зосч байлаа. Тэд Засаг даргатайгаа уулзаад гарч яваа нь энэ аж. Тус байрны наймдугаар давхар буюу дээд талынх нь айлын эзэн Г.Сарангэрэлтэй уулзаж зарим зүйлийг тодрууллаа.

-Тухайн үед яг юу болсон бэ?

-Өнгөрсөн бямба гаригийн орой гэртээ хоолоо хийж байсан чинь нэг тийм хад чулуу нураад ороод ирэх шиг чимээ гарсан. Тухайн үед газар хөдлөлт болж байна гэж ойлгосон. Гэтэл яах ийхийн зуургүй цонхнууд хагараад эхэлсэн. Хүүхдүүд яав ийв гээд үүдний хаалгаа нээсэн чинь өөдөөс бөөн утаа униар ороод ирсэн. Гэтэл хажуу айлын хүмүүс сандарчихсан “Газар хөдлөж байна. Бүгдээрээ гарцгаая” гэхээр нь л өмссөн хувцастайгаа гурван хүүхдээ дагуулаад гарсан. Гадаа гараад харсан чинь долоон давхрын айлын цонхоор гал асч байгаа нь харагдсан. Тэгж байж л юу болсныг мэдсэн. Түүнээс хойш гэртээ ороогүй л явна. Тэр өдөр зургаан давхраас доош байрладаг айлуудыг гэрт нь нэг хонуулаад гаргасан байна лээ.

-Дэлбэрэлт болсон айлын хүмүүсийг таних уу?

-Танихгүй юм билээ. Сүүлд нь л хүнээс сонссон. Дотор нь гурван хүн байсан гэсэн. Их л хүнд түлдэгдсэн байх даа. Гол нь хүний амь хохироогүйд баярлаж байна.

-Дэлбэрэлт юунаас болж гарсан юм бол. Ажлын хэсгийнхнээс тайлбар өгч байна уу?

-Янз бүрээр л яриад байгаа. Ямартаа ч газын баллон дэлбэрсэн гэдэг нь үнэн байх. Гэхдээ хүмүүсийн ярьж байгаа шиг тэр айл газаа буруу ашигласан гэж бодохгүй байна. Бараг айл бүр л газ ашигладаг болсон үе шүү дээ. “Дашваанжил” компанийнхан иргэдэд газын баллон тараахдаа ашиглах заавар өгдөггүй гэсэн. Уг нь ямар ч зүйлд аюулгүй ажиллагааны заавар журам гэж байх ёстой. Гэтэл зүгээр л баллонтой газ авчирч өгчихөөд иргэдийн буруутай хэрэглээнээс болсон гэж тайлбарлаж болохгүй байх. Аюулгүй ажиллагааны заавар авчирч өгчихөөд буруу ашигласан байна гэвэл ойлгож болно.

-Цаашид яах бодолтой байна вэ?

-Одоогоор яана ч гэсэн юм алга. Миний хувьд цаашид юу болохыг төсөөлж ч чадахгүй байна. Би өрх толгойлсон эмэгтэй. Хоёр хүүхэд оюутан. Хэрэв энэ байрыг цаашид ашиглаж болохгүй гэсэн дүгнэлт гарвал хэцүү шүү дээ. Төсөөлөгдөхгүй байна. Бидний авч буй цалин хэд билээ. Миний хувьд дахиж байр авна гэдэг бүтэшгүй зүйл. Манайх гэхэд л нэг өрөө байранд дөрвүүлээ амьдардаг. Тэгэхээр нэлээд хэдэн хүн хохирох болоод байна. Төр засаг харах байлгүй дээ.

А.БИЛГҮҮН

delberelt

delberelt

Газ дэлбэрсэн айлын хаалга ийм болжээ

delberelt

Зургадугаар давхрын айлын тааз доош суужээ

Тус нийтлэлийг бусад хэвлэл мэдээллийн байгууллага хуулбарлан нийтлэхийг хориглоно.

ӨДРИЙН СОНИН-МЭДЭЭ.МН


URL:

Нэр: best cbd capsules for pain Огноо: 6 November 2019

always a major fan of linking to bloggers that I love but do not get a lot of link like from

Нэр: katmovies Огноо: 10 November 2019

here are some links to web-sites that we link to since we believe they’re really worth visiting

Нэр: rocks off Огноо: 11 November 2019

one of our visitors a short while ago advised the following website

Нэр: rabbit stimulator Огноо: 12 November 2019

Wonderful story, reckoned we could combine a number of unrelated information, nonetheless really really worth taking a appear, whoa did one particular learn about Mid East has got a lot more problerms as well

Нэр: 코인카지노 Огноо: 12 November 2019

we prefer to honor a lot of other world-wide-web internet sites around the net, even if they aren

Нэр: cheap international flights Огноо: 12 November 2019

very couple of web sites that happen to become comprehensive below, from our point of view are undoubtedly very well worth checking out

Нэр: best uk forwarding service Огноо: 15 November 2019

please pay a visit to the web sites we adhere to, like this a single, as it represents our picks in the web

Нэр: https://www.laweekly.com/best-cbd-oil-for-pain/ Огноо: 15 November 2019

one of our guests a short while ago encouraged the following website

Нэр: photographer in hyderabad Огноо: 16 November 2019

always a significant fan of linking to bloggers that I like but do not get a lot of link love from

Нэр: phen375 Огноо: 18 November 2019

we prefer to honor quite a few other world wide web sites around the web, even when they aren

Нэр: masturbator Огноо: 20 November 2019

Every once inside a when we opt for blogs that we study. Listed beneath are the newest web sites that we pick out

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.