Барилга дээрээс хүн унажээ

287e9202958f4af3b818fc2c6f535377Барилга дээрээс хүн унаж гэмтсэн хэрэг өчигдөр /2019.05.22/ гарчээ.

Цагдаагийн байгууллагад “БЗД-ийн 11 хороонд үйл ажиллагаа явуулдаг барилгын хашаанд барилгын ажил хийж байсан хүн унаж гэмтлээ” гэсэн дуудлага мэдээлэл тавдугаар сарын 21-ны 08:01-д иржээ. Дуудлагын дагуу шалгахад Орхон аймгийн харьяат “Б” /эр,37н/ ажил хийж байгаад унаж гэмтсэн байжээ.

Гэмтсэн иргэн ГССҮТ-н хүзүү нуруу нугасны тасагт хэвтэн эмчлүүлж байгааг цагдаагийн байгууллага материалжуулан шалгаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.