Хүүхдийнхээ төрсөн өдрөөр цалинтай чөлөө авах боломжтой

e9fcfea55af6ecc3ec1b27e70dbccf74-1140x570Төрсөн өдрийн баяр гэдэг бол хүүхдэд хэзээ ч мартагдахааргүй дурсамж үлдээдэг өдөр билээ. Энэхүү баярын өдрийг аав ээжийнхээ хамтаар өнгөрүүлэх нь тэдний насан туршийн хамгийн их аз жаргал юм. Тиймээс эцэг эхчүүд та бүхэн жилдээ ганцхан тохиох энэ өдрийг хүүхэдтэйгээ өнгөрүүлж байгаарай.
Гэвч сүүлийн үед цаг завгүй эцэг эхчүүд хүүхэддээ цаг гаргах нь ихээхэн ховордож байгаа юм. Тиймээс энэхүү байдлыг үндэслэн Дорнод аймгийн Гэр бүл хүүхэд залуучууд хөгжлийн газрын дарга Э.Жавхлан байгууллагынхаа албан хаагчдад хүүхдийнх нь төрсөн өдрөөр цалинтай чөлөө олгох тушаал гаргасан байна. Үүгээр ч зогсохгүй энэхүү санаачлагаа хувийн болон төрийн байгууллагууд хэрэгжүүлэхийг уриалжээ.
Энэхүү санаачлагын талаар тодруулахад, “Хүн үр хүүхэддээ зориулах гэж, хангалуун сайхан амьдруулах гэж л ажиллаж байгаа шүү дээ. Эцсийн зорилго нь гэр бүлдээ зарцуулах гэж мөнгөний төлөө зүтгэж байгаагаа мартчихдаг тал бий. Өнөөдөр хүүхэд, мөнгө хоёрын байр нь солигдчихож. Байр нь солигдчихсон болохоор гэр бүлдээ зарцуулж буй цаг хугацаа нь хомсдож, гэр бүлийн уур амьсгал хөндийрч эхэлж байгаа юм.
Хүүхдэд эцэг эхийнх нь анхаарал халамж л хэрэгтэй. Хүүхэддээ цаг гаргадаг эцэг эхчүүд л хүүхэдтэйгээ ойлголцдог, шийдвэр гаргахад нь тусалж дэмжиж, ойр дотно байдаг. Тиймээс уг шийдвэрийг гаргасан” хэмээн тайлбарлажээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.