Өмнөд Солонгост ажлын дөрвөн өдөртэй болох туршилтыг эхлүүлжээ

305

Өмнөд Солонгосын томоохон компанийн нэг болох “SK Group”-ийн удирдлагууд ажлын дөрвөн өдөртэй болох туршилтыг эхлүүлсэн талаар ”www.zaqs.org” сайт мэдээллээ. Энэ нь ажлын өдрийг багасгаж буй улсдаа анхдагч туршилт аж.

100 гаруй компаниас бүрдэх ”SK Group”-ийн гол салбар компаниуд болох ”SUPEX Council”, “SK Holdings” компани ажлын цөөн өдөртэй болох алхмыг хийж эхэлжээ.  Эдгээр хоёр компанид нийт 300 гаруй ажилчинтай бөгөөд сар бүрийн мягмар, пүрэв, баасан гаригт ажиллахгүй, амрах хуваарьтай гэнэ.

Хэрвээ уг туршилт амжилттай, ажилчдын бүтээмжийг нэмэгдүүлж буй эерэг өөрчлөлт гарвал группын хэмжээнд авч хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.  ”SK Group”-ийн Ерөнхийлөгч Чэй Тэ Вон бол ажилтнуудын сэтгэл ханамжийг нэгдүгээрт тавих бизнесийн философитой нэгэн. Тиймээс энэхүү туршилтыг эхлүүлэх шийдвэр гаргасан” гэж тус группээс мэдэгдлээ.  Дэлхийн томоохон ажил олгогч группууд ажлын өдрийг багасгах туршилт зохион байгуулсаар байна.

Б.Дэлгэрцэцэг

Shuud.mn


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.