Том оврын автобус есөн машин дайрчээ

Өнөө өглөөний 8.53 цагт Тэнүүн-Огоо ХХК-ны “Сансар- III8 IV хороолол” чиглэлийн 45-07 УНА дугаартай том автобус Сансрын тунелээс уруудах замд осол гаргаж, нийт есөн машиныг мөргөжээ.

Автобусны жолооч хорь гаруй насны залуугийн хэлж байгаагаар, тэрээр 20 гаруй километрын хурдтай явж байсан гэнэ. Харин гэрч бусад машины жолоочид “Автобус дор хаяж 80 километрийн хурдтай ирж мөргөсөн” хэмээж байв. Одоогоор хүнд гэмсэн хүн байхгүй. Хөнгөн гэмтэл авсан таван хүнийг эмнэлэгт хүргэжээ.

Д.Жаргалсайхан


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.