15 настай охин гэрээслэл бичиж үлдээгээд амиа хорложээ

315

ЕБС-ийн сурагч 15 настай охин гэрээслэл бичиж үлдээгээд амиа егүүтгэсэн харамсалтай хэрэг гарчээ. Тодруулбал, тавдугаар сарын 21-ний өдөр буюу өчигдөр Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт 15 настай охин гэрээслэл үлдээгээд гэрийнхээ багананаас өөрийгөө боомилсон байжээ.

Гэрээслэлдээ “Эцэг эхийнхээ маргааныг өдөр бүр сонсдог. Цаашид тэвчихгүй. Ааваа та ээжийг 10 жилийнх нь уулзалтад хэрүүл хийлгүй явуулаарай” гэх утга бүхий зүйлс бичсэн талаар эх сурвалж мэдээллээ.

Т.Од


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.