“Huawei” компани үйлдлийн системээ намар зах зээлд гаргаж магадгүй

318

БЭЭЖИН. /TASS/. Хятадын харилцаа холбооны “Huawei” компани үйлдлийн системээ намар танилцуулж магадгүй тухай тус компанийн хэрэглэгчийн салбарын гүйцэтгэх захирал Юй Чэндун мэдээлжээ.

Хонконгийн телевизийн “Phoenix” сувгаар мэдээлснээр, ““Huawei”-н бие даан хөгжүүлж буй үйлдлийн системийг зах зээлд гаргах хамгийн эрт хугацаа нь энэ намар бол хамгийн сүүлийн хугацаа нь ирэх оны хавар байх болно” гэж Юй Чэндун хэлсэн байна.

Хятадын компанийн төлөөлөгчийн хэлснээр, уг үйлдлийн систем нь “ухаалаг гар утас компьютер, таблет, зурагт, автомашин, өмсөж, зүүдэг “ухаалаг” төхөөрөмжүүд болон бусад төхөөрөмжүүдийг бүхэлд нь нэгтгэх боломж олгох аж”.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.