Номоо “Хаадын тоглоом” цувралтай адилхан бичнэ гэж бодохгүй байгаагаа илэрхийлжээ

326

МОСКВА. /РИА Новости/. Цуврал номнуудынх нь сүүлийн хоёр ном нь “Хаадын тоглоом” цувралын сүүлд гарсан үйл явдлуудыг давтана гэдэгт итгэлтгүй байгаагаа “Гал мөсний дуун” цуврал романы зохиолч Жорж Мартин илэрхийлжээ.

Номын утга санааг 8 цувралд багтаасан “Хаадын тоглоом” цувралыг бүтээсэн Дэвид Бениофф, Дэниел Бретт Уайсс нараас илүү өөр нөхцөлд ажилладаг гэдгээ Жорж Мартин цохон тэмдэглэжээ.

“Илүү их хуудас бичих шаардлагатай болвол би бүлэг болон үйл явдлуудыг нэмнэ. Цуврал романыг уншсаны дараа уншигчид болон цувралын шүтэн бишрэгчид өөрсдөө дүгнэлт хийх боломжтой болно” хэмээн тэрбээр блогтоо тэмдэглэсэн байна.  “Хаадын тоглоом” цувралыг зохиолч Жорж Мартины романаас сэдэвлэн бүтээсэн юм.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.