Хөрөнгөлөг дэд сайдуудын цувааг үргэлжлүүлэгч Г.Ганбаяр

367

Г.Ганбаяр нь одоогоос жил гаруй хугацааны өмнө БСШУС-ын дэд сайдаар томилогдсон юм. Дэд сайд дараах байдлаар ХОМ-ээ өгсөн байна.
Тэрбээр өнгөрсөн 2018 онд жилийн 131 сая төгрөгийн орлого олжээ. 775 сая төгрөгөөр үнэлэгдэх хоёр орон сууцтай.  120 сая төгрөгийн үнэтэй Land Cruiser 200 маркийн машин хөлөглөдөг байна. 450 сая төгрөгийн хадгаламжтай.
Гэвч дэд сайд хувийн компанигүй, компаниас хувь эзэмшдэггүй ч жилд маш их хэмжээний орлого олжээ. Ямар их үүсвэрээр жилдээ 131 сая төгрөгийг олсон гэдэг нь яах аргагүй анхаарал татаж байна.

П.ГОО

Оллоо.мн


URL:

Сэтгэгдэл бичих