БНСУ-д ажлын дөрвөн хоногийг туршиж эхэллээ

20180118100450Өмнөд Солонгос улсын томоохон группын нэг SK Group ажлын өдрийг цөөлж дөрөв болгохоор туршиж эхэлсэн байна. Тус группын SUPEX Council, SK Holdings гэх охин компаниуд нь энэхүү туршилтыг өнгөрсөн жилээс хэрэгжүүлж эхлээд байгаа юм.
SK Group нь 100 орчим охин компаниас бүрддэг, хэдэн арван мянган ажилтантай бөгөөд Ерөнхийлөгч Чэй Тэ Вон нь ажилтнуудын сэтгэл ханамжийг хамгийн эхэнд тавьдаг удирдагч учир энэхүү туршилтыг эхлүүлээд байна хэмээн компанийн зүгээс мэдэгджээ.
Одоогоор дээрх хоёр компани сар бүрийн хоёр ба дөрөв дэх баасан гарагт ажиллахгүй, амрах хуваарьтайгаар ажиллаж байгаа юм байна. Хэрэв компанийн туршилтын үр дүн эерэг гарвал энэхүү дүрмийг бүх групп даяар нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Ажлын хоногийн тоог багасгах нь ажилчдын ажлын бүтээмж болон сэтгэл ханамжид эерэгээр нөлөөлдөг болохыг судлаачид ихээхэн ярих болсон билээ.


URL:

Нэр: Shelton Gregoroff Огноо: 9 June 2019

6/8/2019 Appreciate fact.mn– very easy to navigate and tons of stuff to explore!

http://www.abcagency.se/75657

Нэр: Tuan Telly Огноо: 12 June 2019

I generally agree with your take on this topic and look forward to new posts and comments here at fact.mn. Thanks!

https://lil.ink/25827

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.