Ц.Нямдорж: Х.Нямбаатар аа, чиний тодрох гэсэн өвчин аминд чинь ч хүрч мэднэ шүү

377

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдааны эхэнд УИХ-ын гишүүн, ХЗДХ-ийн сайд Эрүүгийн хууль, Зөрчлийн хууль болон хөөн хэлэлцэх хугацаатай холбогдуулан үг хэллээ. Тэрбээр “Манай яам дээр нэг төсөл бэлэн болчихоод Засгийн газар луу оруулах гэхээр цогц байдал нь байхгүй. Цаг хугацааны асуудал болоод байна. Зөвхөн Эрүүгийн хуулийн асуудал биш. Шүүхийг самраад хаячихсан байгаа. Мөн Эрүүгийн хууль, Процессын хуулиудыг яах вэ?  Бүхлээр нь оруулж ирц хэлэлцүүлэх бодолтой байна. Шулуухан хэлье. Эрүүгийн хуулийг бүхлээр нь өөрчлөх шаардлагатай. Буруу хууль гаргасан. Эрүүгийн хуулийн нэг утас хөвөрдөхөөр дагаад бүгд хөвөрддөг. Болохгүй гэсээр байтал хүчээр түрий барьж баталсан. Зөрчлийн хуулийг яг ингэж 2017 онд батласан. Эх захгүй юмыг Х.Нямбаатар та нар хийсэн. Х.Нямбаатар аа, чиний тодрох гэсэн өвчин аминд чинь ч хүрч мэднэ шүү” гэсэн юм.

П.АНИР
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих