Katy Perry ази эрийг үнсэв

Азид аялан тоглолт хийж яваа Америкийн дуучин Katy Perry өчигдөр Филиппиний Манила хотод болсон тоглолтын үеэр тайзан дээр нэгэн ази эрийг ухаан алдтал нь үнссэн гэнэ. Харин дуучин бүсгүйд үнсүүлсэн үзэгч залуу ийм зүйл болсонд итгэж чадахгүй байгаа мэт харагдаж байжээ. Katy Perry Индонезид ч мөн хагас нүцгэн залууг тайзан дээр дуудан гаргаж ирж, шоглосон гэнэ. Дуучин энэ наргиандаа ихэд  сэтгэл хангалуун байсан аж. Харин түүнийг Азид ингэж наргиж явахад нь экс-нөхөр  Russel Brand Холливудын нэгэн шөнийн клубт дүнсгэр царайлан сууж байгаад гарсан гэнэ. Өнгөрсөн сард гэрлэлтээ цуцлуулсан тэд “Twitter”-ээр нэг нэгнээ “дагах”-аа больсон гэнэ.

Н.Энх


URL:

Сэтгэгдэл бичих