М.Зариф: Иранууд л бүх цаг үед тэсч үлдсэнийг Трамп санах учиртай

378

Ираны Гадаад хэргийн сайд Мохаммад Жавад Зариф АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трампын дайран давшилж буй хорон үг, хорт санаа нь улс оронд нь огтхон ч нөлөөлж чадахгүй хэмээн мэдэгдсэнийг ВВС уламжлав.

Ираны эсрэг хэд хэдэн хориг арга хэмжээ зарласан Ерөнхийлөгч Д.Трамп өнгөрсөн ням гаригт “Иран тулалдахыг хүсээд байгаа бол энэ нь Ираны албан ёсны төгсгөл болно” хэмээн жиргэсэн билээ.

Хариуд нь ноён Зариф “АНУ-ын Ерөнхийлөгч түүхээ мэддэг байх учиртай. Христийн мянган жилийн хаанчлалын турш бүгд л үгүй болон одож байхад иранууд л тэсч үлдсэнийг санах ёстой. Ирээдүйд ч тэгэх болно. Тиймээс хүндлэхийг хичээгтүн” хэмээн жиргэжээ.

АНУ ойрын өрүүдэд Персийн буланд дайны онгоц болон хөлгүүдээ нэмж байршуулсан юм. Үүний дараа сэтгүүлчид Ерөнхийлөгч Д.Трампаас “АНУ дайнд бэлдээд байна уу” гэж асуухад тэрээр “Би тэгж найдахгүй байна” хэмээн хариулж байлаа.

Ираны төрийн мэдлийн агентлагаас өнгөрсөн даваа гаригт мэдэгдсэнээр тус улс бага хэмжээгээр баяжуулсан ураны үйлдвэрлэлээ дөрөв дахин өсгөсөн байна. 2015 онд бусад улс орнуудтай байгуулсан хэлэлцээний дагуу ураны баяжмалын нөөцөө 300 кг-д багтаан хязгаарлахаар болсон юм. Ираны Атомын эрчим хүчний байгууллагын төлөөлөгч Бехроуз Камалванди “Иран улс 300 кг-ийн хязгаарын дүрмийг мөрдөж байгаа” гэжээ. Ираны цөмийн хөтөлбөрийг эсэргүүцсэн АНУ-ын хориг арга хэмжээ нь газрын тосны экспортыг нь хүртэл хаагаад байгаа билээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.