Шинэ монголын шалчгар залууст зориулав…

4023

Тамхийг нь татахгүй хэрнээ үнэтэй хөөрөг өвөртлөх ёстой
Хөдөө явахгүй мөртлөө том жийп унах хоббитой
Ажлыг нь хийхгүй атлаа дарга болох сонирхолтой
Аваад суухгүйн байж охид эргүүлэх дуртай
Өсгөж дийлэхгүй хэрнээ хүүхэд хийнэ
Нэрийг нь ч зөв хэлж чадахгүй брэндээ өмсөөд л
Зардалыг нь даахгүй том байшин лизингдээд л
Зодолдож цохилцохгvй хэрэлдээд л
Зээл авуул мурьчих гээд л
Зав гарвал уучих гээд л
Зай л байвал чихээл
Зуу татчуул агсараад л
Шинэ Монголын шинэ залуус минь
Шороо угааж томрох гээд л
Шорлог хорхог бодосгээл
Шон тэврүүлж бавчих гээд л
Өчигдөр сонссон ховоо базаад л
Өнгөц мэдээгээр бусдыг шүүмжлээд л
Түрээсийн юмаар гангараад л
Тамхи баагуулж нулимаад л
Найзынхаа эхнэрт санаархаад л
Нам дагаж идчих гээд л
Наймаа хийвэл бартердчих гээд л
Нас биш эд харж харьцаад л
Хийснээрээ биш хийрхсэнээрээ уралдаад л
Хүний хүнрүү хандраал
Хүний паас таачкаал
Хэрүүлтэй хараалтай сошиалдаа ажилтай юм шиг мэдэмхийрээд л сууж байна уу? Have a magical day…

Эх сурвалж: Zaisan Moto Club

 


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.