Д.Эрдэнэбат: Би яллагдагчаар татах тогтоолд гарын үсэг зурсан

383

УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат мэдээлэл хийлээ. Түүнийг АТГ-аас дуудаж, байцаалт авсан тухай мэдээлэл өчигдөр тархсан.
Үүнтэй холбогдуулан тэрбээр “”Эрдэнэт”-ийн 49 хувьтай холбоотой асуудлаар намайг АТГ-т дуудаж мөрдөн байцаалт явуулж байна. Надаас гэрчийн мэдүүлэг авахад би үнэн бодитоор өгсөн. Аж үйлдвэрийн сайд байхдаа албан тоот хийсэн үү гэсэн мэдүүлэг авсан. Аж үйлдвэрийн сайд байхад би бүх шийдвэр, тогтоолыг би гаргаж байсан. Миний гараар мянга мянган тогтоол, шийдвэр гарсан. Яллагдагчаар татах тогтоолыг надад танилцуулж, гарын үсэг зурсан” гэлээ.

П.АНИР
Оллоо.мн

URL:

Сэтгэгдэл бичих