ЗХЖШ-ынхан шатсан нууц объектын талаарх мэдээллээ нууцалжээ

Нийслэлийн Хан-Уул дүүргийн нутагт байрлах “ЗХЖШ-ын 400 сая төгрөгийн өртгөөр бариулж буй нууц объект шатжээ” гэсэн мэдээ саяхан өдөр тутмын нэгэн сонинд гарчээ. Гал юунаас болж гарсныг нийслэлийн Онцгой байдлын газраас тодруулахад “Энэ талаар мэдээлэл бидэнд ирээгүй” гэв. Нийслэлийн онцгой байдлын газрын олон нийттэй харилцах ажилтны хэлж буйгаар галын бүх дуудлага энэ байгууллагад бүртгэгддэг байна. Галын дуудлагын архиваа шалгасан боловч ийм дуудлага ирсэн талаарх мэдээлэл байсангүй.

Тус нууц объектийг “Ногоон зоорь-1″ нэртэйгээр нууцаар барьж байгаа аж. Тухайн объектын ажлыг гүйцэтгэж буй Барилгын цэргийн 017 дугаар ангийнхнаас нууцыг задруулж болохгүй гэсэн гарын үсэг авдаг гэсэн мэдээлэл байна. ЗХЖШ-аас энэ талаар лавлахад “мэдэхгүй” гэхээс өөр хариулт өгсөнгүй.

Юутай ч ЗХЖШ-ынхан өндөр өртгөөр баригдсан нууц объектийн шатсан талаарх мэдээллийг нууцлахыг холбогдох байгуулагуудад үүрэгджээ. Дээрх объектийг Зөвлөлтийн цэрэг Монголд байх үед командын байр, төр, засгийн удирдлагын хоргодох байрны зориулалтаар ашиглагддаг байсан гэнэ. Одоо ЗХЖШ-ынхан хөрөнгө гарган энэхүү объектыг сэргээн засварла буй аж.

Ө.БОТА

logo-ubtimes


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.