“Panasonic” компани “Huawei”-д нийлүүлдэг хэрэгслийнхээ тоог бууруулна

398

БНХАУ-ын “Huawei” компанийн эсрэг АНУ-ын авсан хориг арга хэмжээтэй холбогдуулан Японы цахилгаан хэрэгсэл үйлдвэрлэгч “Panasonic” компани “Huawei” компанид нийлүүлдэг тодорхой төрлийн бүрдэл хэсгүүдийнхээ нийлүүлэлтийг зогсоохоор болжээ.

“Panasonic” компанийн төлөөлөгчийн мэдээлснээр, тэдгээр бүтээгдэхүүн нь хязгаартай бөгөөд ашиг орлогод бараг нөлөөлөхгүй ажээ. Тус компани нь зарим бүтээгдэхүүн үйлдвэрлэлдээ АНУ-ын технологийг ашигладаг юм.

“Panasonic” компани “Huawei” компанид гар утасны үйлдвэрлэлтэй холбоотой хэрэгсэл нийлүүлдэг тул энэ төрлийн бүтээгдэхүүн байх хэмээн мэргэжилтнүүд таамаглаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.