“Хутагт” группын М.Хүдэрбаатар гэх залуу хошгирчихсон явна

Ээлжит УИХ-ын сонгууль дөхөж буй энэ үед том гэдэг намаас тухайлбал АН-аас нэр дэвших хүсэлтэй квотын төлөө тэмцэлдэх хүн цөөнгүй байна.
Тэдний нэг нь  М.Хүдэрбаатар гэдэг залуу. Хэнтий аймгаас гэнэт нэг хөрөнгөлөг гэж жигтэйхэн нэгэн залуу тодорсон нь энэ. “Хутагт” хэмээх гоё нэртэй групп ч байгуулчихаж.
Тэгээд Хэнтийн АН-ын дэд дарга гэх суудалтай ч болоод авчээ. Ийм нэгнийг АН-ынх нь гишүүд хүртэл таньж мэдэхгүй гэж байгаа юм. Гэтэл өнөөх нь одоо бүр УИХ-ын сонгуульд нэр дэвших юм ярьчихсан цохиж яваа нь гайхалтай. Шинэ сонгуулийн хуулиар Хэнтий аймагт хоёр квот өгч байгаа.

Энд нэр дэвших хүсэлтэй АН-ынхан тэгвэл тун олон. “Халзан” гэгддэг Да.Ганболдоос эхлээд тус аймгийн засаг дарга асан С.Жаргал, “Цагаан шонхор”-ын Ч.Энхтайван, “Мон роуд”-ын Гарамгайбаатар нар хамгийн эхэнд зогсох нь мэдээж. Ийм байхад мань М.Хүдэрбаатар гэгч нэр дэвшинэ хэмээн хэт хошгирч яваа нь тэр бололтой.

www.UNEN.mn сайт

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.