Монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурсан дүн гарчээ

442

АТГ-аас жил бүр хийдэг “Хүүхдийн шударга байдлын судалгаа”-ны дүнгээр Монгол хүүхдүүдийн шударга байдлын түвшин буурсан дүн гарчээ. Уг судалгааг дунд болон ахлах ангийн хүүхдүүдийн шударга ёсны талаарх хандлагыг тодорхойлох зорилготойгоор хийдэг. 2010 оноос хойш өнөөг хүртэл 9 дэх удаагаа “Хүүхдийн шударга байдлын судалгаа” хийэн байна. Энэ жил хүүхдийн шударга байдлын судалгааны дүн 3.91 пункт гарсан. Судалгааг 21 аймаг, 9 дүүргийн 12-18 насны 6576 хүүхдийг хамруулж, асуумжийн аргаар онлайнаар зохион байгуулжээ.

Cудалгаагаар, анги ахих тусам хүүхдийн шударга байдлын түвшин буурч байна. Мөн эрэгтэй хүүхдийн шударга байдлын түвшин эмэгтэй хүүхдүүдийнхээс дундаж дүнгээрээ бага байжээ.


URL:

Сэтгэгдэл бичих