Жулиан Ассанжид 17 зүйл ангиар ял онооно

448

“WikiLeaks” сайтыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг  нууц мэдээллийг хууль бусаар авч, задруулсан гэх 17 зүйл ангиар буруутгаж 175 хүртэлх жилийн хорих ял оноож магадгүй болоод байна.

Жулиан Ассанжийг АНУ нууц мэдээлэл задруулсан гэж буруутгаж байгаа бол Швед улс бэлгийн дарамт, хүчирхийллийн хэрэгт буруутгаж буйгээ мэдэгдсэн юм. Их Британи дахь Эквадорын элчин сайдын яаманд орогнож байсан Жулиан Ассанжийг өнгөрсөн сард АНУ болон Шведийн хүсэлтээр баривчилсан билээ.


URL:

Сэтгэгдэл бичих