Юрий Жирков: “Бавари”-д очихыг хүссэн ч “Челси”-д зарчихсан

ОХУ-ын шилдэг хөлбөмбөгчдийн нэг Юрий Жирковтой Спортс.ру сайтын Кирилл Благов ярилцжээ. Ярилцлагыг уншсаны дараа та Юрийгийн одоогийн байдлын талаар хангалттай ойлголттой болно гэж найдаж байна.
Дайн, ном, танкууд
-Та цэрэг дайны холблгдолтой эд зүйлс цуглуулах хоббитой юм байна. Хэдий үеэс ийм сонирхол төрөх болов?
-Нэг найзындаа эхнэртэйгээ зочилж очиход түүнд ийм цуглуулга байсан юм. Тэр үеэс л цуглуулах сонирхол төрсөн гэх үү дээ. Гэхдээ хүүхэд байхад ч дайны сэдэв миний сонирхлыг их татдаг байсан. Энэ талаар өгүүлсэн их олон ном уншсан.
-Цуглуулгадаа оруулах “эд”-ээ ямар шалгуураар сонгодог вэ?
-Таалагдсанаа л худалдаж авдаг. Найз нөхдөөсөө авах нь ч бий. Бас интернэт дуудлага худалдаанаас худалдаж авдаг.

“Красич А.Гитлерийн араг ясыг Сербээс авчрахыг санал болгосон”
-Хоёр жилийн өмнө таныг золтой л жинэхэнэ танк худалдаад авчихаагүй гэж ярих юм. Үнэн юм уу?
-Цуу яриа. Яаж жинхэнэ танк авч болдог юм бэ. Тэгээд авлаа ч гэсэн дараа нь хаана хадгалах болж байна. Гэхдээ иймэрхүү цуу яриа олныг сонссон. Жишээ нь, Милош Красич Гитлерийн араг ясыг Сербээс авчрахыг санал болгож байсан.
-Хэрвээ танд жинэхэнэ танк худалдаж авах боломж олдвол авах уу?
-Эхлээд үнийг нь харж байж шийднэ. Гэхдээ тавих газар байхгүй гэдэг нь хамгийн том бэрхшээл байна. Би цуглуулгаа өрөөндөө хадгалдаг, жинхэнэ танк тэнд багтахгүй шүү дээ.

“Челси”, Ф.Лэмпард, К.Анчелотти…
-“Челси”-гийн төлөө хийсэн хамгийн сайн тоглолтоо нэрлэ гэвэл алийг нь нэрлэх вэ?
-“Астон Вилла”-г 7:1-ээр хожсон тоглолтыг нэрлэнэ. Надад тийм ажилттай тоглолт урьд өмнө нь ч байгаагүй.
-Герман Ткаченко саяхан өгсөн ярилцлагадаа таныг Ф.Лэмпардын байрлалд хамгийн сайн тохирох байлаа гэж ярьсан байсан. Энэ үнэн үү?
-“Астон Вилла”-тай тоглоход би төвд тоглосон шүү дээ. Би чинь үргэлж л зүүн жигүүрт тоглоод байсан юм биш. Хоёрдугаар дивизионд байхдаа төвд тоглодог байсан. Харин одоо бол жигүүрт, төвд ч тоглох хэрэг гарч байна. Тоглолтын үед тактикаа байнга өөрчлөх шаардлагатай тул байрлал нэг хэвийн байхаа больж, хамгаалалт, довтолгоонд ч оролцдог.  “Челси”-д ч гэсэн би байнга ингэж тоглодог байсан. Хамгийн гол нь багийнхантайгаа ойлголцож нөхөж чаддаг байх ёстой.
-Та гэхдээ зүүн жигүүрт л илүү сайн тоглоод байх шиг санагддаг?
-Үгүй. Би байрлалаас үл хамааран үргэлж л байгаа бүх эрч хүчээ гарган тоглодог. “Анжи”-д Жужакийн байрлалд тоглох болсноор ур чадвар маань улах нэмэгдсэн.
-Яагаад ийм болов?
-Яагаад гэвэл би “Челси”-д байсныг бодвол тоглох минут нэмэгдсэнтэй холбоотой байх. Тоглолтын практик ур чадвар сайжрахад их нөлөөлдөг юм шүү дээ. Үндсэн бүрэлдэхүүнд байнга гараад эхлэнгүүт л шууд илүү сайн тоглодог болж байгаа юм. “Челси”-д бол Лэмпард сайн ч тоглосон бай муу ч тоглосон ялгаагүй үндсэнээс хасагдана гэсэн ойлголт байхгүй. Ийм шударга бус байдалд яах хэрэгтэй вэ гэдгийг би их бодсон.
-Тэгээд яах хэрэгтэй гэж шийдэв?
-Явахаар шийдсэн.
-Байдлыг өөрчлөх гэж ямар нэг алхам хийгээгүй юу. Жишээлбэл, дасгалжуулагчтай уулзаж ярилцах ч гэх юм уу?
-Тийм ээ ярилцсан. Гэхдээ өөр улс орон, өөр үнэлэмжтэй улсуудтай ойлголцоход хэцүү юм билээ. Над шиг зовлон одоо Р.Павлюченкод тохиолдоод байна шүү дээ. Боломж олгонгуут л гоол хийдэг ч дараагийн 10 тоглолтод сэлгээнд сууж байна.
-Анчелоттигийн энэ ажлаас болоод ийм болсон гэж үзэж байна уу?
-Үгүй ээ. Тэр бол сайн дасгалжуулагч. Ганцхан надад л ингэж таарсан хэрэг. Тэр намайг үндсэнд оруулаагүй. Гэхдээ түүнд Эшли Коул, Малуда, Лампард нар байсан болохоор ингэсэн.
-“Анжи”-д ирсэн шалтгаан юу вэ?
-Би бүр эхнээсээ л Орост буцаж очно гэж шийдсэн байсан. Яг энэ үед “Анжи” надтай хэлэлцээр хийж эхэлсэн юм. Мөнгө төгрөг нь сонин биш ээ. Гол нь надад эвсэг хамт олон, багаа хэмгийн шилдэг нь болгохыг хүссэн удирдлагад нь болж энэ багт ирсэн юм.
-Уг нь таныг хамгийн түрүүнд авах давуу эрхийг ЦСКА эзэмшиж байсан. Тэд таныг авах боломжоо яагаад ашиглаагүй юм бол?
-ЦСКА-ийн захирал Е.Гинер “25-аас дээш настай хөлбөмбөгчид миний сонирхлыг огтхон ч татдаггүй” гэж  шууд хэлсэн. Би 27 настай.
-“Спартак” бас таныг авна гэж яригдаж байсан?
-Тийм. Аль эртнээс л авна гэж байсан ч эцэстээ бразил залуусыг л авсан шүү дээ.

Х.Сайхан


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.