Концепцигүйн том алдаанууд

712-155892903949d42692-17d6-4911-b842-36bddaad8d16Цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан социологич И.Цэрэнхүүгийн нийтлэлийг дахин хүргэж байна.
Ѳнгѳрсѳн 25 жилийн нийгэм, улс тѳр, эдийн засгийн амьдрал байдалд, бэлэн байгаа фактуудад тулгуурлан дүгнэлт гаргаж социологийн шинжилгээ хийгээд үзэхээр бааргаар бол 20 гаруй том алдаа гаргасан байдаг юм билээ.
Эндээс ихэнх нь концепцын гэмээр, эсвэл огт концепцигүйн улмаас үүдэн гарсан зарим нь ч бүр маш бүдүүлэг алдаанууд байдаг юм. Энэ алдаануудыг шинж байдлаар нь мужилж болно.
Эдийн засгийн хүрээнд
1. Эдийн засагт чанарын ѳѳрчлѳлт хийх үедээ, хуучин үйлчилж байсан тѳлѳвлѳгѳѳт механизмыг бүр мѳсѳн үгүйсгэсэн мѳртѳѳ хѳрѳнгѳт нийгмийн зах зээлийн ѳѳрийх нь язгуур механизмыг түргэн босгож чадаагүй алгуурласан. Суурь үнийг зоригтой чѳлѳѳлж зүрхлэхгүй эмээж назгайрсаар цаг алдаж, эдийн засгийг бүхэлд нь хямралд хѳтлѳн, хѳдѳлгѳѳний механизмын хомсдолд оруулж, динамик ѳсѳлтий нь зогсоон, улмаар унагасан.
2. Улсын гэгдэж байсан объектуудын ѳмч хувьчлалаар, капиталийн анхны түгээмэл хуримтлалыг босгож чадсан атлаа түүнийгээ нэмүү ѳртгийн нѳхѳн үйлдвэрлэлийн эргэлтэнд татан оруулж чадаагүй. Менеджментгүй, мэдлэггүй, сэтгэлгүй улс тѳрчид голдуу хүмүүсийн гарт оруулан стратегийн алдаа гаргаж хуваарилснаар НѲХѲН ҮЙЛДВЭРЛЭЛИЙН ТАСРАЛТГҮЙ байх эдийн засгийн хууль зѳрчигдѳж мѳнгѳн хѳрѳнгийн хуримтлал үйлдвэрлэлд биш хэргэлээнд зарцуулагдаад дууссан.
3. Зээлийн хѳрѳнгѳѳр дахин хуримтлалын бонд босгох гэж оролдон зарим амжилт гаргасан. Гэтэл тэр хѳрѳнгѳѳ нэмүү ѳртѳг үйлдвэрлэхэд биш, алсуураар, олон жилийн дараа тойруу замаар ашигаа ѳгдѳг барилга, зам, тээвэр зэрэг сүүрь бүтцийн объектуудад түлхүү оруулж, сонгуулийн ШОУ хийснээр дахиад л хѳрѳнгийн хомсдолд орсон. Дахиад зээл, дахиад алдаа…ашгийн эдийн засаг биш, зээлийн эдийн засагтай улс болсон.
4. Дахин хуримтлалын херенгийн эрэлд мордохдоо дотоодын эх үүсвэрийг ашиглана гэдэг нэрийн дор СТРАТЕГИЙН ОРД гэх гажуу бодлого зарлан уул уурхай руу хошуурцгаасан. Гаднын ХО-aaр голдуу орж ирсэн мѳнгѳн хѳрѳнгѳ, дахиад л буруу хаваарилагдсаны үрээр ч гэдиймүү, уршгаар ч гэдиймүү дээрээ ОЛИГАРХ бүлэглэл үүсгэж, нѳгѳѳ талд нь  улс орны эдийн засаг, жирийн ард түмэнтэйгээ хамт шалан дэр унасан. Баялгийг хѳдѳлмѳрѳѳр хуваарилах зохистой механизм, эрх зүйн орчин ѳнѳѳдрийг хүртэл бий болж чадаагүй яваа, цаашдаа ч  бий болно гэх найдвар тун муу. Уул уурхайн салбар, гадаадын транс олигарх акулуудын аманд улам лавшран орсоор байна.
5. Эдийн засгийн конъюктур, багтаамж, эзлэхүүн, суурь бүтэц, ялангуяа прогнозлолын гол гол үзүүлэлтүүдийг анхнаас нь дэндүү хийсвэрээр ѳндѳр үнэлэж хийрхэн буруу тооцоолж, жижиг эдийн засагт хүнд ачаалал үүрүүлэн сѳхрүүлсэн. Угаас тогтоосон критерүүд нь бүгд алдаатай байсан болохоор тооцоогүй эрсдэлд эрсэдсээн.
6. Эдийн засгийн хуримтлал, нийгмийн хэргэлээний 75:25 гэсэн зохистой баримжааг баримталсан жил байхгүй. Тансаг хэргэлээтэй, хуримтлалгүй орон болж хувирлаа.
7. Үндэсний валютад девальваци үүсгэж, ѳнѳѳдѳр улсын алтан фондон баталгаа нойл заачихсан. Мѳнгѳний бодлого алдагдаж үндэсний аюулгүй байдалд заналхийлэл бий боллоо гэсэн үг.
8. Мѳнгѳний 5 функци бол эдийн засгийн гүн гүнзгий агуулгатай, чухал зүй тогтол гэдгийг ерѳѳсѳѳ авч хэлэлцээгүй явсаар ирсэн, заримы нь хэтрүүлж зарим функцыг орхигдуулж доголсоор эцэст нь зээлдэлтийн зэрэглэлийн баталгаагүй орны тоонд жагслаа. Орлогын эх үүсвэрийн хомсдолд орсон иргэн хүн амьдралын баталгаагүй болох үзэгдэл бодитой боллоо. Хотлоороо мѳнгѳний БООЛ болцгоов.
9. Мѳнгѳ олдвол зад архиддаг, мѳнгѳгүй үедээ царайчилж явдаг согтуу толгой шиг ХѲЛЧҮҮ ТѲСѲВ-тэй 25 жилийн нүүр үзлээ. ТЭГЛҮҮЛЭХ КОНЦЕПЦИ гэгчийг нэг удаа ч хэргэлээгүй, зарим арай эрүүл сэтгэхүйтэй, эдийн засгийн баримжаатай улс тѳрчид нь ДНБ ялимгүй ч гэсэн ѳсѳлттэй байдлаа ашиглаад, зориг гаргаад тэглүүльеэ гэж хичнээн хашхираад ч нэмэр болсонгүй, УИХ-ын жалга дов хѳѳцѳлдсѳн, хѳдѳѳнѳѳс голдуу сонгогдсон хѳлдүү дийлсэн олонх гишүүдийн  шахалтаар сонгуулийн пиар хийцгээн бас л алдагдалтай тѳсѳв батлаж орхив.
Цаашдаа энэ алдааг засах боломж бараг гарахгүй, зээлийн тѳлѳлт тѳсвийн нэмэгдэл ачаалал болон орж ирнэ.
10. Санхүүгийн эх үүсвэр дээр хатуу үндэслэсэн эдийн засгийг хѳгжүүлэх алс хэтийн, хямралаас гарах мѳчлѳгийн хѳтѳлбѳр, загвар (modulus), цэгцтэй багцалсан программ ( algorithm) аль нь ч байгаагүй, одоо ч байхгүй, бүхэл бүтэн улсын эдийн засагт нүүдэлчний амиа аргацаасан сэтгэхүйгээр хандсаны гай гарч байна. Энэ бол эдийн засгийг засаглалаар биш улс тѳрийн болхи удирдлагаар хѳгжүүлэх оролдлого хийж олон жил муйхарласны гор.
Нэрэлхэхдээ Кейнсээр явсан гэж дэмийрцгээх нь ард түмнээ юу ч мэдэхгүй малнууд гэж доромжилж байгаа ч юм шиг, ард түмэн дотор тэднээс хавьгүй мэдлэгтэй, ѳндѳр боловсролтой хүмүүс бий л дээ уг нь.  Кейнс тѳрийн зохицуулалтын тухай концепци дэвшүүлсэн болохоос намын зохицуулалтын тухай ганц үг ч ган хийгээгүй. Намуудыг парламентын гадна гаргаагүй, Засгийн газрыг улс тѳрчдѳѳс чѳлѳѳлѳѳгүй бүх нѳхцѳлд энэ алдаа засрахгүй, энэ байдлаар цааш алхвал мэдээж дефолт (default) хаалгаа нээчихсэн хүлээж байгаа.
Нийгмийн хүрээнд
11. Нийгэм бүхэлдээ, түгээмлээр  улс тѳржсѳн. НАМ БАРААДВАЛ АМЬДРАЛ БАДРАНА гэсэн эрүүл бус сэтгэлгээ аксиом болон тархсан. Энгийн ухамсрын тулгуур харилцаанд хүртэл тэр намын, энэ олигархийн хүн г.м. шинэ ойлголт орж ирсэн. Намууд нийгмийг хүйсээр нь, насаар нь, заримдаа шашнаар ангилан ялгаварлаж ѳмчлѳн ( яг л хонь мал шиг), одоо ч гэсэн нийгмийн дунд хагарал бий болгосоор байна. Ардын эмэгтэй, залуус, Ардчилсан бүсгүйчүүд, залуучууд, эсвэл настнууд… г.м.
12. Хѳдѳлмѳрлѳсѳн нь хохирч, овсгоотой нь хождог шударга бус хэв хэмжээ нийгмийг ноёлох болов. Энэ нь баялгийг хѳдѳлмѳрѳѳр хуваарилах зарчмыг алдагдуулсан алдааны үр хѳврѳл.
13. Нийгмийн ухамсарт олон арван жилээр, эволюциар бүрэлдэн, манцуйдаа бойжиж байсан ЭВ ХАМТАЧ ( solidarity) зарчим салхинд хийссэн юм шиг алга болсон, оронд нь бэртэгчин үзэл газар авч байна. Тѳр ард түмнээ хаясны хар гай энэ.
14. Баян ядуугийн ялгарал ( difference) дээд цэгтээ хүрсэн. ДУНДЧУУД-ыг анхаарлын гадна орхисноор нийгмийг бүхэлд нь авч явдаг энэ oнцгой чухал давхрага мянга мянгаараа ядуусын эгнээнд шилжсэн.
15. Мэргэжлийн залгамж халаа тасарч, ѳндѳр мэргэжилтнүүд, технократуудын болон оюуны хѳдѳлмѳрийг зориудаар юм шиг критергүй болгон шавхайтай хутгаж орхисон. Шавхайн дундаас харин, хэдэн улс тѳрчид нь ѳѳрсѳддѳѳ VIP гэсэн чамин нэр хайрлан бадамдовжид болон цэцэглэж байна. Тэд ѳѳрсдийхѳѳ банага бодлыг салбарын бодлого болгон ѳргѳмжилдѳг болсон.
Улс тѳр, засаглалын хүрээнд
16. Тѳр, Засгийн газар нь засаглалын алгоритмыг намуудад зүгээр л мѳнгѳѳр бараа таваар шиг худалдчихсан. Энэ бол 25 жилийн түүхэнд гарсан хамгийн том алдаа. Одоо Засаглалын алгоритмын оронд УЛС ТѲРИЙН АЛГОРИТМ түгээмлээр ноёрхож байна. Тѳр ард түмнээсээ тасарч, намуудаар хайрцаглагдан, улс тѳрийн хатуу цэгцтэй алгоритмтай, компромат арга барилтай хэн ч яаж ч нэвтрэхийн аргагүй хүнд суртлын аварга том машин болон хувирлаа. Ард иргэдийн эрх ашгийг бүхэлд нь бульдозрдож байна. Энэ бол маш нарийн боловсруулсан стратеги. УЛС ТѲРИЙН АЛГОРИТМ гэж юу вэ? Энэ бол цэгцтэй, дэс дараалалтай улс тѳрийн колончлолын систем. ( үргэлжлэл бий)
17. Таваар мѳнгѳний харилцааны  M_T_M´ томъёог улс тѳрд татан оруулж албан тушаалаар буруу зѳвгүй панз үсэргэх нѳхцлийг бий болгож албан тушаалаар ѳѳрсѳддѳѳ нэмүү ашиг бүтээж чадаж байна. Үүний үрээр АЛБАН ТУШААЛ нь ОНЦГОЙ ТАВААР болон хувирч, улмаар тэр нь нийгмийн эрүүл сэтгэлгээг мѳѳгѳнцрийн үүсгүүр шиг эд эсээр нь нэвчин бузарласан.
18. Тѳрийн эрхэмсэг чанар, монгол хүний дигнитийг, улс тѳрчид ѳѳрсдѳѳ увайгүй үйлдлээрээ унагасан. Тѳр нь ѳѳрѳѳ боловсроод, Засгаа удирдан чиглүүлээд явах тогтолцоонд намууд шургалж, Засгийг бүр тѳртѳй  нь удирдах гэж оролдсоор болохгүй бол унагасаар эцэст нь зорилгондоо хүрч чадсан. Уршиг нь юу болж тусав? Тѳрѳѳ дээдлэн шүтдэг ард түмэн, ТѲР гэнгүүд л чихээ тагладаг хүнүүдийн олонлиг болон хувирлаа.
Ёс зүйн хүрээнд
19. Нийгмийн ухамсар нь, тѳрийн зүгээс зайлшгүй зохицуулалт шаарддаг зүй тогтолтойг мэдсээр байж зоргоор хаясны гайгаар ѳнѳѳдѳр сахилга, хариуцлага гэж юм байхгүй болсон. Хариуцлага, сахилга, шударга ёсны талаар хуулийн тѳсѳл ороод ирэхээр парламентын гишүүд нь хэлэлцэхгүй буцаачихдаг.
Авлигачдыг ѳршѳѳх хууль гэнгүүт жагсаалтын гадуур оруулж ирээд баталдаг. ЁС ЗҮЙГҮЙ БАЙДАЛ гэгчийг тѳрѳѳс үлгэрлэн тарааж байна.
20. Гэр бүлийн хүчирхийлэл цадигаа алдсан, энэ бол хуулийн цоорхой биш ээ, АЛДАА. Зарим улс тѳрч…гэр бүлийн хүчихийлэл байгаа нь эрчүүдийг үнэлэх систем байхгүйгээс болж байна, бодлого хэрэгтэй байна…гэхчилэн УИХ дээр эрүүл бус юм ярьдаг болсон. ТУЛХ, ЖУДАГ…гэхчилэн далдуураар эмэгтэйчүүдийн эменсипаци, нарийндаа бол эрчүүдийн дарангуйлах системийн механизм, хүний эрхийг зѳрчсѳн юм ярьцгаадаг болсон. Хүний эрх, тэр дундаа хүүхдийн эрхийг бүдүүлгээр зѳрчиж байгаа үйлдлүүдээ зогсоох нь бүү хэл даамжруулсаар байна.
21. Дэлхий озоны давхрагаа цоолчихгүй тулд мачийн НОГООН бодлого явуулж байхад монголын тѳр байгаа НОГООНоо сүйтгэх, хэдхэн долларт арилжах юм хийсээр байна. Энэ бол уршиг нь гарцаагүй орж ирэх болчимгүй алдаа.
Энэ бүх алдаануудыг шинжээр нь биш субъектээр нь хуваагаад үзэхээр бараг бүхэлдээ НАМууд дээр ноогдож байгаа. Энэ нь шүүмжлэл гэхээсээ илүүтэй ДҮГНЭЛТ юм, уншигчдад ГАРЦ хайх жаахан ажил үлдээлээ! Одоо байгаа намууд, лавтайяа энэ алдаануудыг засахгүй ээ, яагаад гэвэл ХҮСЭХГҮЙ!
Энэ түүхэн үйлийг гагцхүү ард түмэн, сонгогчид л хийж чадна, энэ бол эцсийн найдвар, эс чадвал МѲХНѲ!
Эдийн засагч, социологич И.Цэрэнхүү

URL:

Сэтгэгдэл бичих