БНСУ-ын элчин сайд визний мэдүүлэгт хөндлөнгөөс нөлөөлдөг үү?

4126

Монгол Улсад суугаа БНСУ-ын элчин сайдын алдаатай үйл ажиллагаа тус улсын гадаад бодлогод саад учруулж болзошгүй хэмээн болгоомжилж буй хэдий ч дорвитой арга хэмжээ авч чадахгүй байгаа нь түүний бүрэн эрхтэй холбоотой гэсэн мэдээллийг Mglradio-гийн Солонгос мэдээний буланд нийтэлжээ.

Манай улсад суух ЭСЯ-ны нэгэн ажилтны мэдээлснээр элчин сайд А нь өөрийн захиргааны гүйцэтгэх ажилтнуудаас гадна харуул, тогооч нараа дарамтлан, доромжлохын зэрэгцээ туслах ажилтнаа дураараа сольдог гэсэн байна.

Мөн тэрээр өөрийн эхнэр болон тогоочтой ярилцсан бичлэгийг бичиж эзнийх нь зөвшөөрөлгүйгээр бусдад дамжуулжээ. Үүгээр зогсохгүй шинэ журам гарган Монгол ажилтныг туслахаараа томилсон нь БНСУ-ын визний мэдүүлэгт хөндлөнгөөс оролцон өөрийн дураар худалддаг болсон гэх сэжиг төрүүлээд байгаа аж.

Элчин сайд А нь Монгол улс дахь ЭСЯ-ны төсвийн хөрөнгийг хувьдаа завшиж ирсэн гэх хардлага гарах олон үйлдлийг хийж ирсэн хэмээн мэдээлэгч ярьсан гэжээ.

Эх сурвалж: Updown.mn


URL:

Нэр: find more Огноо: 13 June 2019

I just want to tell you that I am just newbie to blogging and site-building and seriously enjoyed this web site. Likely I’m going to bookmark your blog . You absolutely come with exceptional writings. Kudos for sharing your web site.

Нэр: John Deere Service Manuals Огноо: 19 June 2019

Thankx so much for this! I havent been this thrilled by a post for a long period of time! Youve got it, whatever that means in blogging. Anyway, You are certainly someone that has something to say that people need to hear. Keep up the good job. Keep on inspiring the people!

http://www.repairloader.net

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.