К.Роналду сүүлийн 13 жилд анх удаа шилдэг довтлогчдын эхний гуравт багтсангүй

5961088bfa7eac2ad98f872f9dbc4fc9372ec3bdИталийн хөлбөмбөгийг дээд лиг “Сери А” өндөрлөж, Турины “Ювентус” баг цомоо гардаж авлаа. Тэд аварга болох болзлоо аль хэдийнэ биелүүлээд байсан билээ. Тус багийн довтлогч Криштиану Роналду харин шилдэг довтлогчдын жагсаалтын эхний гуравт багтаагүй нь сүүлийн 13 жилийн тургш болоогүй үйл явдал байв.

К.Роналду 2006 онд Премьер лигт 9 гоол оруулж байснаасаа хойш анх удаа ийнхүү шилдэг довтлогчдын эхний гуравт багтсангүй.

Тэрээр энэ улиралд 31 тоглолтод оролцож 21 гоол оруулж /11 дамжуулалт өгсөн/ Фабио Куальярелла (“Сампдори”, 26 гоол), Дуван Сапате (“Аталанта”, 23) Кшиштоф Пионтек (“Милан”, 22) нарын ард, дөрөвдүгээрт орсон юм.


URL:

Сэтгэгдэл бичих