Шүүмжлэхгүй

0_500x500“Таны хувьд эмэгтэй хүн ямар байх ёстой вэ?” Гэсэн асуултанд Жаргалсайхан гуай “Би эмэгтэй хүнийг ийм тийм байх ёстой гэх хэн юм” гэж хариулжээ. 

Үнэндээ бид их зүйлийг мэддэг болчихжээ. Бас “мундаг” шүүмжилдэг. Хүүхдийг тэгж асрах ёстой, ингэж хүмүүжүүлэх хэрэгтэй, нөхрөөсөө сал, нийл, эцэг эхийгээ ингэж асар, бизнесийг тэгж хийдэггүй юм, ямар арчаагүй юм, ийм эмэгтэй сайн хүн, ингэж болно, тэгж болохгүй ч гэх шиг. Жагаа ахын хэлдэг үнэн ш дээ. Хүнийг хэлдэг бид өөрсдөө хэн юм бэ. Хүнд юу ч тохиолдож болно, хүн юуг ч сонгосон байж болно. Тэр хүний л сонголт. Гомдсон бүсгүйд нөхрийг нь муулах хэрэггүй, гологдсон охинд эхийг нь өөчлөх хэрэггүй. Машинаа зам дээр тавьсан залуугийн хүүхэд нь өвдөж эмэнд гүйсэн ч юм билүү, яарч яваа нэгэн адгасандаа сигнал дарсан ч байж болно. Нөхцөл байдлыг нь мэдэхгүй байж мэдэмхийрэн шүүмлэхээ больё. Би хувьдаа өөрийгөө нилээн эерэг хүн гэж бодож байсан боловч нэг мэдэхэд өөрчлөгдөөд юмыг их сөрөг өнцгөөс хардаг болчихож. Аминдаа сайжруулах гээд л шүүмжлээд байна гэж бодоод байсан чинь буруу юм байна. Тиймээс одооноос эхлээд ШҮҮМЖЛЭХГҮЙ. Хүн гэдэг сул дорой амьтан юм чинь энд тэнд шүүмжлээд явж байх вий. ШҮҮМЖЛЭХГҮЙ гэдэг үгийг минь сануулаад чанга хэлээд өгөөрэй. Нэмж 1 зүйлийг хэлэхэд миний сонголтыг хүлээн зөвшөөрч, бас худал мэдэмхийрэн шүүмжлээгүй, үл ойшоогоогүй, сэтгэл гаргасан та нартаа талархаж байна. Мэдээж намайг ил далд шүүмжилж, үл ойшоож байгаа хүмүүстээ ч талархъя. Учир нь та нар л намайг хурцалж, зорьсондоо заавал хүрэх ёстойг сануулж байгаа шүү.
ШҮҮМЖЛЭХГҮЙ ХАРИН ТАЛАРХАНА.
Tegshe Turmunh хуудаснаас

URL:

Сэтгэгдэл бичих