Төрийн банкны “Аз жаргалын өдөр” өдөрлөг 7 дахь жилдээ

IMG_0297-810x500Төрийн банкнаас хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан “Аз жаргалын өдөр” хүүхдийн баярын өдөрлөгийг долоо дахь жилдээ зохион байгуулж байна.

Энэхүү өдөрлөгөөр улс орны ирээдүй болсон хүүхэд багачууд, бяцхан харилцагчдадаа урам зориг, хүсэл мөрөөдөл өгөх зорилготойгоор 12:00-14:00 цагт Чингэлтэй дүүргийн 1-р хороо, Төрийн банкны төв байрны 1 давхарт, 16:00-17:00 цагт БГД, Баруун 4 зам, Rockmon building-д байрлах Төрийн банкны “Баруун 4 зам” Тооцооны төвийн гадаа тус тус зохион байгуулсан. Мөн Төрийн банкны Улиастай, Гачуурт тооцооны төвөөс хөгжлийн бэрхшээлтэй 100 хүүхдүүдийн гэрт нь очиж гарын бэлэг өгч баярлуулав.

Мөн Төрийн банкнаас зохион байгуулж буй “Аз жаргалын өдөр” хүүхдийн баярын өдөрлөг маргааш буюу  5-р сарын 31-ний өдөр 10:00-12:30 цагт  СХД-ийн 20-р хороо, Толгойтын Сэлэнгэ захын задгай талбай, 11:00-14:00 цагт Сүхбаатарын талбай, 12:00-15:00 цагт БЗД-ийн 23-р хорооны Улиастайн эцсийн буудлын 87 дугаар сургуулийн гадаа талбай, 14:00-16:00 цагт СХД-ийн 13-р хороо, 1-р хорооллын 8-9 байрны дунд байрлах хөлбөмбөгийг талбайд тус тус үргэлжилж байгаа бөгөөд ирсэн хүүхэд бүр урлагийн тоглолтыг үзэж сонирхохын зэрэгцээ дуу, бүжиг сурах, хөгжөөнт тоглоом тоглох, азтан болох гэх зэрэг гэнэтийн бэлэгтэй хүүхдийн баярын сонирхолтой арга хэмжээнд оролцох боломжийг Төрийн банкны ах эгч нар чинь олгож байгаа юм.

Та бүхэн гэр бүлээрээ “Аз жаргалын өдөр” хүүхдийн баярын өдөрлөгт очиж, баяр хөөр, инээд баяслаар дүүрэн нэг өдрийг өнгөрүүлээрэй.

IMG_0056

URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.