“Олимп” хотхоны 17 давхраас үсэрч нас баржээ

01-24_bНийслэлийн Баянзүрх дүүргийн 26 дугаар  хорооны “Олимп” хотхоны 17 давхраас 29 настай эмэгтэй үсэрч, нас баржээ.

Тодруулбал тус 18 давхар орон сууцны барилгын 17 дугаар давхрын тагтнаас хүн унасан тухай дуудлагыг 06.02-ны өдрийн 23:25 цагт хүлээн авч Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 7 алба хаагч, 2 автомашинтай 13 км зам туулан 23:37 цагт очиход тус хотхоны оршин суугч иргэн Г /29 настай, эмэгтэй/ нь 17 дугаар давхраас үсэрч өргөтгөлийн 2 дугаар давхрын дээвэр дээр унаж нас барсан байжээ.

Хэргийг БЗД-ийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна.


URL:

Сэтгэгдэл бичих