Согтуу жолооч хоёр настай хүүхдийг мөргөж гэмтээжээ

15595262265cf47b52d1d36Өнгөрсөн амралтын өдрүүдэд Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэс нийт 564 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 323 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явууллаа. Бүртгэдсэн осол хэргийн улмаас нийслэлд 12 хүн гэмтэж бэртсэн, ба орон нутагт ноцтой зам тээврийн ослын улмаас 2 хүний амь нас хохирсон байна.

Ноцтой зам тээврийн ослоос дурьдвал,

  • 06.01-ний өдрийн 18.12 минутын орчим Баянзүрх дүүргийн нутаг 20 дугаар хороо Гачууртын зам, “Могойн дэнж” гэх газрын урд замд Subaru Forester маркийн автомашины жолооч 23 настай Б нь согтууруулах ундааны  зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч 2 настай, эмэгтэй Э-г мөргөж гэмтээсэн.
  • 06.02-ны өдрийн 19.30 минутын орчим СонгиноХайрхан дүүргийн нутаг 09 дүгээр хорооны нутаг дэвсгэр 279-р худгийн урд замд Honda Civic маркийн автомашины жолооч 32 настай Т нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, явган зорчигч 13 настай, эмэгтэй Х-г мөргөж гэмтээсэн.
  • 06.02-ны өдрийн 23.05 минутын орчим Баянзүрх дүүргийн нутаг 28 дугаар хороо Хужирбулангийн замд Hyundai Starex автомашин Toyota Prius маркийн автомашинтай мөргөлдөж, жолооч 51 настай эрэгтэй Б, зорчигч 26 настай эмэгтэй Э, 56 настай эмэгтэй Ц, 58 настай эмэгтэй Ч нарын 4 хүн гэмтсэн,
  • 06.01-ний өдрийн 19.45 минутын орчим Завхан аймгийн Сонгино сумын Бор өндөр баг “Бутын шил” гэх газар / Сумын төвөөс зүүн тийш 3 км-т/ шороон замд Toyota Chaser маркийн автомашин онхолдож, жолооч 41 настай, Ч нас барсан хэрэг,
  • 06.03-ны шөнийн 01.54 цагийн орчим Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 5 дугаар баг 25-р гудамжинд Hyundai Sonota-5 автомашин дэлгүүр мөргөж, жолооч 30 настай, эрэгтэй П нас барж, зорчигч 8 настай Ж гэмтсэн  хэргүүдэд тус тус шалгалтын ажиллагаа явуулж байна.

Бүртгэгдсэн нийт ослын 8 нь явган зорчигч мөргөж гэмтээсэн, 4 осол нь мөргөлдөх хэлбэрээр, 2  осол онхолдох, 1 осол үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр тус тус бүртгэгдсэн байна.

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 100 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.

 Амралтын өдрүүдэд гарсан зам тээврийн хэрэгсл осолд өртсөн шатлгаан нөхцөлийг судлан үзвэл согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох зөрчил мөн бага насны хүүхдийг зориулалтын суудалд тээвэрлэхгүй байгаатай шууд холбоотой.

Иймд иргэд жолооч нарт согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байх, 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, автомашинд тээвэрлэхдээ эцэг эхчүүд хүүхдийн нас, биеийн жин, онцлогт тохируулан суудлаа сонгох шаардлагатай.

Тухайлбал: нярай буюу төрснөөс хойш 12-15 сар хүртэл 0-13 кг хүртэл нь нярайн суудлыг, 9 сараас 4 нас буюу 9-18 кг хүртэл нялх хүүхдийн суудал, 4-6 нас буюу 15-25 кг-д бага насны хүүхдийн суудал, 6-10 нас хүртэл нь хүүхдийн суудлыг хэрэглэнэ.

Мөн насны хувьд ангилалд таарч байгаа хэдий ч биеийн хувьд өсгөлүүн эсвэл жижиг биетэй хүүхдүүд байдаг учраас биеийн жинд нь тохирсон суудлыг сонгож хэрэглэх нь оновчтой байдаг талаар зөвлөж байна.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.