Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчидтэй танилц

4233

Анхан болон давж заалдах шатны шүүхүүд тавдугаар сарын 30-ны өдөр Шүүгчдийн зөвлөгөөнөөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчийг тодруулжээ.

Давж заалдах шатны 26 шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр Дашнямын Цогтсайхан, Эрдэнэбаярын Мягмардорж, Энхбатын Зоригтбаатар, Цэвээндоогийн Өрнөндэлгэр нарыг нэр дэвшүүлсэн байна.

Анхан шатны 90 шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнөөр 13 нэр дэвшигчийг тодруулж Тооллогын төв комисст ирүүлсэн аж. Тодруулбал, Шүүгчдийн зөвлөгөөнөөр Түмэнжаргалын Мэндсайхан, Амгалангийн Насандэлгэр, Цогийн Оч, Хасбаатарын Ганболд, Александрын Сарангэрэл, Лхагвын Энхтайван, Даваанямын Оюумаа, Пагамын Туяат нарыг нэр дэвшүүлэхээр болжээ.Мөн Бавалын Баатар, Дэмбэрэлцэрэнгийн Мөнх-Эрдэнэ, Дарамын Мягмаржав, Жаргалсайханы Оюунтунгалаг, Бат-Өлзийн Хажидмаа нарыг Шүүгчдийн зөвлөгөөнөөс нэр дэвшүүлэх саналаа Тооллогын төв комисст ирүүжээ.

Үүний дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комиссын тогтоолоор Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшигчдийн нэгдсэн жагсаалтыг тавдугаар сарын 31-ний өдөр батлав.

Шүүхийн захиргааны тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1,”Шүүгчдийн зөвлөгөөнөөс Шүүхийн ерөнхий зөвлөлийн болон Ёс зүйн хорооны гишүүнд нэр дэвшүүлэх, санал болгох журам”-ын гурав дахь хэсгийн 3.6-т заасны дагууАнхан болон давж заалдах шатны шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөний Тооллогын төв комиссын тогтоолоор баталсан Нэр дэвшигчдийн нэгдсэн жагсаалтыг анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд хүргүүлэхээр болжээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд Нэр дэвшигчдийн нэгдсэн жагсаалтаас санал хураалт явуулах, санал болгох ажиллагааг энэ сарын 6-ны өдөр явуулна.


URL:

Сэтгэгдэл бичих