Бразилын од Неймар хүчингийн хэрэгт нэр холбогдлоо

240773-03062019-1559544219-1113083788-1559458076_108488_1559461237_noticia_normalБразилын шигшээ болон Парис Сен Жермейн багийн довтлогч Неймар хүчингийн хэрэгт нэр холбогджээ. Тодруулбал тэрбээр өнгөрсөн сар Франц улсад байхдаа уг хэргийг үйлдсэн байж болзошгүй гэж Бразилын цагдаагаас мэдээлсэн байна.

Уг хэрэг 5 сарын 15-нд Парис хотын буудалд болсон талаар Сан Паолу хотын цагдаагийн газраас мэдээлэв.  Харин уг хэргийг хүүгийнх нь нэр хүндэд санаатай халдах гэсэн худал гүтгэлэг гэж Неймарын аав эрс няцааж байгаа аж.

“Үнэхээр хэцүүхэн зүйл тулж ирээд байна. Хэрвээ үнэн мөнийг нь хурдан олохгүй бол цасан бөмбөлөг шиг цаг алдах тусам томорно. Үнэнийг мэдэхийн тулд хүүгийн маань WhatsApp-ийн мессэжийг унших хэрэгтэй. Тэнд тэр бүсгүйтэй бичсэн бүх зүйл нь байгаа. Түүнийг уншвал бид ойлгох болно” гэж Неймар Сантос Сениор нэгэн хэвлэлд өгсөн ярилцлагадаа дурджээ.

Бүсгүйн мэдүүлгээр Неймар Сан Паулугаас Парис хүртэлх зардлыг нь даасан аж. Мөн тэд инстаграмаар танилцсан гэжээ. Ингээд Софител Арк де Триомпе зочид буудлын люкс өрөөг түүний нэр дээр захиалсан байсан аж. Уг буудалд дээрх хэрэг гарсанаас гадна бүсгүйн хувьд 2 хоногийн дараа Бразилд ирмэгцээ цагдаад мэдэгдсэн байна. Учир нь тэр үедээ сэтгэл санааны цочролд орсон байсан бөгөөд юу хийхээ мэдэхгүй байсан хэмээжээ. Харин цагдаагийн газраас тус хэргийг бататгахын тулд эрүүл мэндийн шинжилгээг заавал авах аж.

Яг энэ үед Бразилын хөл бөмбөгийн одын хувьд 6 сарын 14-өөс 7 сарын 7-ы хооронд болох Копа Америка тэмцээнд оролцохоор Рио Де Жанейро хотын ойролцоо Тересполисийн бэлтгэлийн баазад бэлтгэлээ базааж байна.

Б.Энх-Амгалан

SPS


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих