Элчин сайдын яамны ажилтнуудтай хэл нэвтрэлцэх хэцүү

4255

Өнгөрсөн оны байдлаар Монгол Улсад 18 мянга гаруй гаднын иргэн амьдардаг гэсэн албан бус тоо бий. Тэдний олонх нь мэдээж хятадууд. Нэг үеэ бодоход манай улсыг зорин ирэх жуулчдын тоо болон суурьшиж амьдрах гадаад иргэдийн тоо хэд дахин нэмэгджээ. Үүнийг дагаад “Foreigner in Mongolia”, “Expats in Mongolia” зэрэг фэйсбүүкийн групп, нийгэмлэг, холбоо олноороо бий болж, үзэл бодлоо солилцож, мэдэхгүй зүйлсээ мэддэг нэгэндээ хэлж өгөхөөс гадна Монголд амьдрахад тулгарч буй саад бэрхшээлийн талаар ч өөрсдийн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх болсон байна.

Саяхан “Expats in Mongolia” гэх фэйсбүүкийн группт манай улсад амьдарч буй гаднын иргэд тулгарч буй бэрхшээлийнхээ талаар санал бодлоо солилцжээ. Тэд хамгийн их тулгамдаж буй бэрхшээлээр замын түгжрэл, хог болон нус цэрээ ил задгай хаях, таксины жолооч илүү мөнгө авахыг оролддог талаар, мөн хэд хэдэн удаа дээрэмдүүлэхээ шахсан талаараа дурдсан байна. Дээр дурдсан бэрхшээлүүдээс гадна гадаад улс орнууд дахь Монгол Улсын Элчин сайдын яаманд виз мэдүүлэхэд хэлний бэрхшээл тулгардаг талаараа гомдолложээ.

Ялангуяа Хятад, Солонгос дахь Монголын Элчин сайдын яамныхны үйлчилгээ болон англи хэлний түвшнийг нь шүүмжилсэн жуулчид олон байв. Зарим нэг нь 10-аад жилийн өмнө ч яг ийм хэвээрээ байсан одоо ч өөрчлөгдсөнгүй хэмээн бичжээ. Гаднынханд тулгарч буй эдгээр бэрхшээлүүд шийдвэрлэхэд хэцүү, төвөгтэй асуудал биш. Гэхдээ энэ жижигхэн асуудал биднийг гадныхны нүдэнд ямар муухай харагдуулдаг бол. Ядаж гаднын орнуудад Монголыг төлөөлж байгаа Элчин сайдын яамны үйлчилгээ, ажилтнуудынхаа хэлний боловсролд анхаарвал.

Ц.ДАВАА, ҮНДЭСНИЙ ШУУДАН


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.