ТЭРБУМААР ҮНЭЛЭГДСЭН ГАЗАРТАЙ ТНБ-ИЙН ДАРГА Д.ДАВААСҮРЭН

olloo_mn_1559702016_dawaasvrenГадаад харилцааны яамны ТНБ-ийн дарга Д.Даваасүрэн жилийн 24 сая төгрөгийн орлоготой гэдгээ мэдүүлжээ. Мөн хоёр орон сууц, нэг зуслангийн байшин, нэг граж, нэг авто зогсоолтой гэдгээ ХОМ-оо бичжээ. Эдгээр нэг тэрбум 675 сая төгрөгөөр үнэлэгдсэн байна.

Д.Даваасүрэн дарга 110 сая төгрөгөөр үнэлэгдэх Lexus,570, Volkswagen,Touareg маркийн хоёр машинтай. Эзэмших 512 м2, Эзэмших 6000 м2, Эзэмших 694 м2 газруудтай. Уг газруудаа нь нэг тэрбумын үнэлсэн бол үнэт эдлэл, урлаг, түүхийн үнэт зүйлсээ 30 сая төгрөгөөр үнэлжээ.

Төрийн нарийн Д.Даваасүрэн нь Кеаро ХХК-ийг 100 хувь эзэмшдэг бөгөөд 63 сая төгрөгийн хадгаламжтай гэжээ.

Түүний эзэмшил дэх Кеаро ХХК нь  “SHAMU” гэх солонгос хоолны ресторан ажиллуулж байсан юм. Гэвч уг хоолны газар жилийн өмнөөс хаалгаа барьсан тухай эх сурвалжууд мэдээлж байна.

П.ГОО

URL:

Сэтгэгдэл бичих