“Умардын урсгал-2”-ыг Дэлхийн эрчим хүчний зөвлөл дэмжжээ

5cf9e2cd7f8c3Дэлхийн эрчим хүчний зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга Кристофор Фрай “Умардын урсгал-2” хий дамжуулах хоолой барих төслийг дэмжжээ.

Өмнө нь энэхүү эрчим хүчний төсөлд оролцсонтой холбоотойгоор хориг арга хэмжээний томоохон эрсдэлд орж болзошгүй байгааг илэрхийлсэн захидлыг АНУ-аас ХБНГУ-д суугаа Элчин  сайд Ричард Гренелл Германы компаниуд руу илгээжээ. Түүнчлэн АНУ-ын эрх баригчид “Умардын урсгал-2”-ын эсрэг хязгаарлалтын арга хэмжээнүүдийг авахаар бэлтгэж байгаа тухай өнгөрсөн 5 дугаар сарын сүүлчээр АНУ-ын Эрчим хүчний сайд Рик Перри мэдэгдсэн юм.

“Оросоос хий худалдан авах нь Европт ашигтай. “Умардын урсгал-2” бол сайн төсөл, улс төрийн нөхцөл байдал хүндэрсэн үед ч энэ төсөл сайн хэвээр байх болно” хэмээн Дэлхийн эрчим хүний зөвлөлийн Ерөнхий нарийн бичгийн дарга онцлон тэмдэглэжээ.


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.