“АРДЫН ЭЛЧ”-ҮҮДИЙГ АРД ТҮМНИЙ САНАЛААР ТОДРУУЛЖ, НЭГДСЭН ДҮНГ ТАНИЛЦУУЛНА

4362
Ирэх жилүүдэд төр түшилцэж, бодлого тодорхойлох хүмүүсийг сонгох нь ард түмний хувьд хамгийн хариуцлагатай чухал процесс болоод буй.  ”Ардын элч” цахим судалгааны зорилго нь 2020 оны УИХ-ын сонгуулийг угтаж, нийслэл, орон нутгийг төлөөлөх мэдлэг чадвартай, хариуцлагатай, итгэл даах нэр дэвшигчдийг танилцуулах, сэдсэн санаачилснаа үргэлжлүүлэх эрхмүүд хэн бэ гэдгийг ард түмнээс асууж тодруулах юм.

2012 оноос явагдаж ирсэн уг судалгаа нь өнгөрсөн жилүүдэд  улс төрчдийн рейтингийг тогтоож, мэдээллийн технологийн хамгийн өргөн сүлжээг ашиглаж, дүнг мэдээлж ирсэн билээ.

Уг судалгааг ”Ардын элч” цахим  сайтад байршуулан, УИХ, нийслэл, дүүрэг, аймгуудаас “Ардын элч санал асуулга”-д оролцох нэр дэвшигчдийг бүртгэж, 21 аймаг, есөн дүүрэгт ангилан байршуулжээ.

Өнгөрсөн 5 сарын 15-нд албан ёсоор эхэлсэн “Ардын элч” санал асуулгыг  6 сарын 23-нд хааж, нэгдсэн байдлаар эцсийн дүнг мэдээлнэ. Гэхдээ санал асуулгын нэгтгэсэн дүн дууссан ч иргэн таны нэр дэвшигдэд өгөх санал 2019 оны 12 сар хүртэл нээлттэй байх юм. Хоёр сар гаруй хугацаанд үргэлжилэн явагдах үндэсний рейтинг тогтоох цахим судалгааны эцсийн дүн, ард түмний дундаас сонгогдсон “Ардын элч”-үүдийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлүүдээр мэдээлж, “Ардын элч” сэтгүүлээр дамжуулан мөн дүнг хүргэнэ.

Энэхүү судалгаа нь нам, байгууллага, хувь хүний захиалгаар бус “Ардын элч” сэтгүүл ХМХ-ээс зохион байгуулагдаж байгаа болно.

Та  www.ardiinelch.mn сайтаар орж өөрийн дэмжиж буй нэр дэвшигчид саналаа өгөөрэй.

88105683, 911105318 88097557, 88103521 утсанд холбогдож, дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.


URL:

Нэр: website link Огноо: 13 June 2019

I simply want to tell you that I am newbie to blogs and definitely savored your website. Probably I’m want to bookmark your blog . You amazingly have remarkable well written articles. Thanks for sharing your webpage.

Нэр: Tianna Abellera Огноо: 17 June 2019

Nice post. I find out some thing much harder on distinct blogs everyday. It will always be stimulating to read content off their writers and employ a little something at their store. I’d opt to apply certain using the content in my weblog regardless of whether you do not mind. Natually I’ll supply you with a link on your own internet weblog. Thanks for sharing.

http://growth-of-small-business.strikingly.com/blog/inside-tips-from-fintech-startups-trying-to-advance-financial-inclusion

Нэр: Zorigt Огноо: 24 June 2019

Та энэ шал худлаа луйварын саыт

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.