Австрали улсын хилээр 1.6 тонн мансууруулах бодис нэвтрүүлэх оролдлогыг илрүүлжээ

4368

Өнөөдөр Австралийн эрх баригчид тус улсын хилээр нэвтрүүлэхийг завдсан 1.6 тонн метамфетамин төрлийн мансууруулах бодис илрүүлснээ зарлажээ.

Мансууруулах бодисыг Тайландаас экспортлосон стерео чанга яригч төхөөрөмжүүдийн дотор нуусан байна. Энэ нь тус улсын түүхэнд нэг дор хамгийн их хэмжээтэй метамфетамин илрүүлсэн тохиолдол болж байгаа гэнэ.

Илрүүлсэн мансууруулах бодис нь зах зээлийн ханшаар 1.2 тэрбум австрали доллар буюу $837 саяын үнэтэй ажээ. Метамфетаминтай хамт 37 килограмм героин нуусан байсныг мөн илрүүлсэн байна.

Өнгөрсөн онд Австрали улс нийтдээ 11.8 тонн төрөл бүрийн мансууруулах бодисыг хилээр нэвтрүүлэх гэсэн 43,000 удаагийн тохиолдлыг илрүүлж байжээ. Гэтэл энэ удаа бүтэн жилийн хугацаанд илрүүлснээс 13 хувиар илүү хэмжээтэйг нэг дор илрүүлээд байна.

Эх сурвалж: CNN

Э.СЭМҮҮН, IKON.MN


URL:

Сэтгэгдэл бичих