Молдавын Ерөнхийлөгч ард түмнээсээ дэмжлэг хүсжээ

5cfc864609ddcМолдавын Ерөнхийлөгч Игорь Додон иргэддээ хандан улс оронд үүссэн улс төрийн хямралыг даван туулахад түүнд болон түүний Бүгд Найрамдах Молдав Улсын социалистуудын намд дэмжлэг үзүүлэхийг хүсжээ.

“Бид намын хамтран зүтгэгчдийн хамт сорилт бэрхшээлүүдийн өмнө бууж өгөхгүй. “Acum”-ын /европын интеграцыг дэмжигч эвсэл/ төлөөлөгчид бидэнтэй ижил байр суурьтай байгаа гэдэгт эргэлзэх зүйлгүй” гэж Молдавын төрийн тэргүүн фэйсбүүк хуудсандаа бямба гарагийн шөнө дунд бичжээ. ”Бид амжилтад хүрэх ёстой бөгөөд бид хүрч чадна гэдэгт бат итгэлтэй байна. Гэхдээ энд та бүхний оруулах хувь нэмэр маш чухал учраас та бүхний дэмжлэгийг авна гэдэгт маш их найдаж байна” гэж тэрбээр онцлон тэмдэглэсэн байна.

Өнгөрөгч хоёрдугаар сард болсон сонгуулийн дараа эрх баригч эвсэл болон Засгийн газрыг эмхлэн байгуулж чадаагүйтэй холбоотойгоор парламентыг тараах болон ээлжит бус сонгууль явуулах аюулыг Молдавын парламент бямба гарагт даван туулж чадсан байна. Ийм зүйл Додоныг дэмждэг социалистууд одоогийн парламентад олонхын суудалд эзэлдэг Молдавын Ардчилсан намыг эсэргүүцдэг “Acum” эвсэлтэй тохиролцсоны дараа болсон байна. Тус эвслийг Молдавын олигарх Владимир Плахотнюк тэргүүлдэг аж.

Улс төрийн хямралаас гарахад тавьсан парламентын намуудын хүчин чармайлтыг Молдав дахь АНУ, ОХУ  болон ЕХ-ны Элчин сайд нар сайшаасан байна. АНУ, ЕХ болон ОХУ-ын Элчин сайд нар Молдавын төрийн тэргүүний хамт парламентын хуралд оролцжээ. Уг хурлын үеэр социалистуудын тэргүүн Зинаиду Гречаныйг парламентын даргаар сонгож, Ерөнхий сайд Майей Санду тэргүүтэй Засгийн газрыг эмхлэн байгуулжээ.

 


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.