Аварга Тосон нуур аврал эрсээр уджээ

bec9006efe36439a70fb5052328c98ca8d568b71

Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутгийн зөвлөл, “Аварга Тосон” рашаан ус хамгаалах нийгэмлэг хамтран “Аврал хүлээх Аварга Тосон” төслийг эхлүүлэхээр болжээ. Эзэн Чингисийн Аураг орд байсан эртний түүхт Хэрлэнгийн Хөдөө аралд орших Аварга Тосон нуур нь арьсны харшил, сахарын диабет, үе мөчний өвчин зэрэг олон төрлийн өвчин, эмгэгийг анагаах ид шидтэй гэдгээрээ алдартай. Харамсалтай нь сүүлийн жилүүдэд Аварга Тосон нуур хүний буруутай үйл ажиллагаа, цаг уурын өөрчлөлт зэрэг хүчин зүйлийн нөлөөгөөр ширгэж татарсаар байгаа ажээ.

Тиймээс Аварга Тосон нуур хийгээд ойр орчмынх нь рашаан усыг хамгаалах, зөв зохистой ашиглах зорилгоор “Аврал хүлээх Аварга Тосон” төслийг хэрэгжүүлэх юм байна. Энэ төслийн хүрээнд Аварга Тосон нуурын хамгаалалтын бүсийг шинэчлэн тогтоох, амрагчид, сувилагчдад нуурын бохирдлоос сэргийлэх, байгаль экологийн тэнцвэрт байдлыг хангах чиглэлээр мэдээлэл, сурталчилгаа, нөлөөллийн ажлууд хийх юм байна.

Eagle.mn


URL:

Нэр: L. Огноо: 11 June 2019

Herlen goloosoo jil bur todorhoi hemjeenii us tatval bolh ium bish uu.

Nogoon zeeliin tosol beldeed gadnii baigali hamgaalah tosluudtei holbogdvol.

Boroonii ulirliin uyed -us uldeh!

Saihan nuuraa avraarai, amjilt husyee!

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.