Мафийнхантай холбоотой байж болох 20 хүнийг шалгаж эхэлжээ

Улсын мөрдөн байцаах газрын мөрдөгчид БНХАУ болон Зүүн өмнөд Азийн орнуудад мансууруулах бодисыг хууль бусаар хил давуулан худалддаг, тээвэрлэдэг байж болзошгүй 20 хүнийг шалгаж эхэлжээ.

Тэдгээр залуусыг Зүүн өмнөд Азийн хар тамхины мафийнхантай хамаатай байж магадгүй хэмээн сэжиглэж буй гэнэ.

Улсын мөрдөн байцаах газрын Хар тамхи, мансууруулах бодистой холбоотой хэргийг мөрдөх тасгийнхан өнгөрсөн онд ийм төрлийн 24 хэрэгт 86 хүнийг холбогдуулан шалгасан байна.

Үүнд манай улсын нутаг дэвсгэрт болон гадаадын орнуудад хил давуулан худалдаалсан хэргүүд багтаж байгаа юм.

Д.Гэрэл


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.