17 чингэлэг спиртын хэргийг илрүүлсэн цагдаа ажлын байран дээрээ амиа алджээ

712-1560185491aaf60640-9877-4db3-b509-365e409db0b11997 онд Монгол Улсын хилээр 17 чингэлэг ачаа орж ирсэн нь нийт 340 тонн спирт болох нь тогтоогдон, цагдаагийн байгууллага эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан дуулиант хэрэг гарсан билээ. Хэргийг шалгах явцад тэрхүү асар их спиртыг ус болгосон баримт үйлдэн замхруулсан юм.

Улмаар спиртийг ариутгалын бодисоор сольсноор үл барам гаалийн бүртгэлд бүртгэсэн баримтыг Монгол телевизийн сэтгүүлчид хальсанд буулгасан нь дээрх хэргийн дуулианыг улам өрнүүлсэн билээ. 17 чингэлэг спирт нэг шөнийн дотор “алга болоод” зогсохгүй нэр бүхий хүмүүс Монгол телевизээс  уг хэргийн баримт болох хуурцгийг хулгайлсан байдаг.
Уг хэрэгт тухайн үеийн “Женко” компаний удирдлагууд, сэтгүүлч Д.Т гэх мэт хүмүүс шалгагдаж байсан ч гэм буруугүй нь тогтоогдож,  эцэстээ хэний ч үл таних хоёр залуу уг хэргээр ял эдэлсэн юм.
Тэгвэл уг хэргийг сануулсан нэгэн үйл явдал Монгол Улсын Ерөнхий Сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхийг Багануур дүүрэгт ажиллах үеэр болов.
Тодруулбал 17 чингэлэг спиртын хэргийг илрүүлсэн цагдаа 6 сарын дараа постон дээрээ 27 удаа хутгалуулж, амь насаа алджээ.Талийгаач цагдаа  найман хүүхэдтэй байсан бөгөөд эхнэр нь Ерөнхий Сайд У.Хүрэлсүхэд хандан орон байраар туслахыг хүссэн юм .
Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх түүний ханийг хүндэтгэж буйгаа илэрхийлээд, тэдний гэр бүлд Багануур дүүрэгт 2 өрөө байр олгох асуудлыг ирэх долоо хоногийн Засгийн Газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэхээ амлажээ.


URL:

Нэр: boli doo Огноо: 11 June 2019

Shudraga gej emiijiig oortoo ogson Oyun-Erdene odoo neg durah hereg baina

Нэр: look here Огноо: 13 June 2019

I just want to tell you that I am all new to weblog and absolutely loved this web site. Almost certainly I’m likely to bookmark your site . You certainly come with perfect well written articles. Thanks a lot for sharing with us your web page.

Нэр: Candida Shihadeh Огноо: 18 June 2019

An fascinating discussion might be priced at comment. I’m sure that you simply write much more about this topic, it might not be a taboo subject but generally individuals are inadequate to dicuss on such topics. To another. Cheers

http://tampbusinessflorida.strikingly.com/blog/rt-worldconsulting-what-research-from-google-can-teach-us-about-great

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.