Багануурын уурхай тонн нүүрснээс 3,000 төгрөг алдаж байна

4394

Монгол Улсын эрчим хүчний 60, төвийн бүсийн эрчим хүч, нүүрсний хэрэгцээний 70 хувийг дангаараа хангаж буй Багануурын уурхай 40 гаруй  жил ажиллажээ. Нүүрсний ил уурхайн бүтээн байгуулалттай  Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар нарын албаны хүмүүс танилцсан юм. Ерөнхий сайд уурхайчидтай уулзах үеэрээ “Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлыг эртнээс сайн хийхийн тулд цаг тулгаж бус зуны эхэн сард уулзаж байна” гэдгийг онцлов.

812 сая тонн нүүрсний нөөцтэй “Багануур” хувьцаат компани 1,121 ажилтантай. 200 жил ажиллах хүчин чадалтай гэх тооцоолол бий. Гэтэл жилд дөрвөн сая тонн нүүрс олборлодог, улсын эрчим хүчийг дангаараа шахуу хангадаг өргөн зах зээлтэй ч компанийн тусгай зөвшөөрөл өнөөг хүртэл маргаантай, нүүрсний борлуулалтаас алдагдал хүлээдэг, өр төлбөр ихтэй, техникийн хүчин чадал муутай зэрэг багагүй тулгамдсан асуудал байгааг Ерөнхий сайдад танилцууллаа.

Компанийн захирал Э.Номинчулуун “Багануурын уурхай 1978 онд байгуулагдсан. 2018 онд 24 тэрбумыг улсад төвлөрүүлсэн. Тоног төхөөрөмжийн 57 хувь нь ашиглах хугацаа хэтэрсэн. Нийт олборлолтынхоо 85 хувийг цахилгаан станцуудад нийлүүлдэг. Хөрс хуулалт хагас жилийн хоцрогдолтой. Их засвар шаардлагатай байгаа.Газраа буюу ордынхоо лицензийг алдсан асуудлаар шүүхэд хандаж, төр ордоо эргүүлж авсан.

Одоо харин лицензээ “Багануур” ХК-ийнхаа нэр дээр шилжүүлж авах хүсэлтэй байна. Мөн санхүүгийн чадавхыг сайжруулах, дараагийн хөрөнгө оруулалтын эх үүсвэрийг бий болгоход “Монгол нүүрс төсөл”-ийн хүрээнд хийгдсэн зээлийн үлдэгдэл төлбөр болох 36.3 тэрбум төгрөгийг компанид оруулсан хөрөнгө оруулалтаар бүртгэх шаардлагатай” гэсэн юм.

130 метрийн гүнээс нүүрсээ авдаг “Багануур” хувьцаат компани тонн нүүрсийг 34,600 төгрөгийн өртгөөр уурхайгаас гаргадаг бол 31,500 төгрөгөөр станцуудад өгдөг гэнэ. Өөрөөр хэлбэл, нэг тонн нүүрснээс 3,000 төгрөгийн алдагдал хүлээж байгаа аж. Харин энэ асуудлыг шийдвэрлэхдээ нүүрсний үнийг нэмэхэд хүндрэлтэй. “Тиймээс албаны болоод эдийн засгийн сахилга батаа сайжруулж төсөл хөтөлбөрүүд хэрэгжүүлэх хэрэгтэй.

Ямар ч байсан нүүрсний үнэ нэмэхгүйгээр ашигтай ажиллах гарцыг судал” гэдгийг Ерөнхий сайд үйлдвэрийн удирдлагуудад хэллээ. Үүнээс гадна уурхай нүүрсийг бодит өртгөөс доогуур үнээр борлуулж ирснээс үүдэлтэйгээр 153 тэрбум төгрөгийн өр төлбөртэй байгаагийн 28 тэрбумыг бэлтгэн нийлүүлэгч байгууллагад, 22 тэрбумыг татвар, нийгмийн даатгал, 36.3 тэрбумыг нүүрсний төслийн зээл зэрэгт зарцуулах шаардлагатай байгаа аж. Харин өрнийхөө ихэнхийг хөрөнгө оруулалт хэлбэрээр шийдвэрлэхээр хөөцөлдөж байгаа юм байна.

Уурхайд ашиглаж байгаа тоног төхөөрөмжүүд 1998 оноос хойш шинэчлэгдээгүй хэт хуучирч, хугацаа дуусаж хүрэлцээгүйгээс 2015 оноос хойш хөрс хуулалтыг оператор компаниар хийлгэх зэргээр уурхайн хүчин чадлыг хязгаарлаж, зардлыг нэмэгдүүлж байгааг уурхайчид хэлж байна. Зөвхөн хөрс хуулалт хийлгэхэд 2017 онд 2.1 сая, 2018 онд 883 сая төгрөгийн илүү зардал гаргасан байна.

“Багануур” хувьцаат компанид тулгамдаж буй бас нэг асуудал нь ордын тусгай зөвшөөрөл юм. Уурхайн лицензийн маргаан “Алтайн голд”, Багануур ХК-ын хооронд 13 жил үргэлжилсэн байна. Дээд шүүхээс ордын тусгай зөвшөөрлийг энэ оны дөрөвдүгээр сард уурхайн талд шийдсэн.

Мөн хүрэн нүүрсний ордын хайгуулыг улсын төсвийн хөрөнгөөр хийж 94,649 ам.долларыг улсад төлсөн ч одоо “Алтайн гянт” хэмээх компани эзэмшдэг байна. Тиймээс хүрэн нүүрсний ордыг “Багануур” ХК-д эзэмшүүлж өгөхийг холбогдох албаныхнаас хүслээ.

Харин компани зардлаа багасгаж, өр төлбөрөө нимгэлэхийн тулд уурхай эдийн засгийн хэмнэлт багагүй хийж байгаагийн нэг нь 2018 онд эксковаторын шанагаа өөрсдөө үйлдвэрлэж 2.6 тэрбум төгрөг хэмнэсэн. Мөн утаагүй шахмал түлш, ус шүүрүүлэх байгууламжийн техник шинэчлэл, уулын станцыг шинээр барих, уурхайн машины эд анги засварлах зэрэг 5-6 төсөл бэлэн байгаа гэв.

Уурхайтай танилцсаны дараа салбарын сайд Д.Сумъяабазар “Уурхайд шинэчлэл хийх цаг болсон. Олон улсын байгууллагуудтай ярилцаж 500 саяас тэрбум ам.долларын зээл авахаар удаа дараа хүсэлт тавьсан. Англи, Канад нааштай хариулт өгсөн. Мөн нүүрс олборлолтыг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой. Тусгай зөвшөөрлийг ойрын хугацаанд судалж шийдвэрлэнэ” гэсэн байр суурь илэрхийллээ.

С.УЯНГА, ЗУУНЫ МЭДЭЭ


URL:

Нэр: next Огноо: 13 June 2019

I simply want to mention I’m very new to blogging and site-building and honestly savored this web site. Almost certainly I’m going to bookmark your blog . You surely come with really good articles and reviews. Bless you for revealing your website page.

Нэр: Edmund Lacau Огноо: 17 June 2019

When I open up your RSS feed it gives me a bunch of garbled text, is the malfunction on my side?

http://deanna-guzman.strikingly.com/blog/hire-an-interim-coo

Нэр: Google Огноо: 24 June 2019

Hiya, I’m really glad I have found this information. Nowadays bloggers publish only about gossip and net stuff and this is actually frustrating. A good site with interesting content, this is what I need. Thank you for making this web-site, and I’ll be visiting again. Do you do newsletters by email?

Нэр: manualdevices.com Огноо: 25 June 2019

Hiya, I’m really glad I’ve found this information. Today bloggers publish just about gossip and internet stuff and this is really frustrating. A good website with exciting content, that is what I need. Thanks for making this web-site, and I’ll be visiting again. Do you do newsletters by email?

Нэр: judi bola Огноо: 25 June 2019

Hiya, I’m really glad I have found this info. Today bloggers publish just about gossip and internet stuff and this is actually irritating. A good blog with exciting content, that’s what I need. Thanks for making this web-site, and I’ll be visiting again. Do you do newsletters by email?

Нэр: dramax Огноо: 25 June 2019

Awesome write-up. I am a regular visitor of your website and appreciate you taking the time to maintain the nice site. I’ll be a regular visitor for a long time.

Нэр: tanklesswaterheaternotice.com Огноо: 25 June 2019

Awesome post. I’m a regular visitor of your blog and appreciate you taking the time to maintain the excellent site. I will be a regular visitor for a really long time.

Нэр: pesqq Огноо: 25 June 2019

Awesome write-up. I’m a normal visitor of your website and appreciate you taking the time to maintain the excellent site. I’ll be a regular visitor for a long time.

Нэр: Ruqyah Depok Огноо: 25 June 2019

Awesome write-up. I am a regular visitor of your blog and appreciate you taking the time to maintain the nice site. I’ll be a frequent visitor for a long time.

Нэр: Dior 4D Огноо: 25 June 2019

Hi there. I discovered your site via Google while looking for a comparable topic, your web site got here up. It appears to be good. I’ve bookmarked it in my google bookmarks to come back then.

Нэр: Agen Poker Terpercaya Огноо: 25 June 2019

Awesome write-up. I’m a regular visitor of your blog and appreciate you taking the time to maintain the nice site. I will be a regular visitor for a really long time.

Нэр: Situs Poker Online Огноо: 25 June 2019

Hiya, I’m really glad I have found this information. Nowadays bloggers publish just about gossip and internet stuff and this is really irritating. A good site with exciting content, that is what I need. Thank you for making this web site, and I’ll be visiting again. Do you do newsletters by email?

Нэр: situs poker online Огноо: 25 June 2019

Hey there. I found your web site via Google at the same time as searching for a comparable topic, your web site came up. It seems good. I’ve bookmarked it in my google bookmarks to come back then.

Нэр: Aplikasi download lagu mp3 gratis Огноо: 25 June 2019

Hiya, I am really glad I’ve found this information. Nowadays bloggers publish only about gossip and web stuff and this is really annoying. A good website with exciting content, this is what I need. Thank you for making this website, and I’ll be visiting again. Do you do newsletters by email?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.