Хямд үнэтэйг сонгодог Тендерийн хууль хэрхэн өөрчлөгдөж байгаа вэ

4396

Татварын багц хуулийн өөрчлөлттэй уялдан Худалдан авах ажиллагааны тухай хуульд өөрчлөлт оруулж байгаа. Уг хуулийг хамгийн бага үнийн санал өгснийг сонгон шалгаруулдгаас нь эхлээд оролцогч аж ахуйн нэгжүүд шүүмжлэлтэй ханддаг билээ. Ингэж хамгийн хямд төсөр үнэ санал болгосныг нь сонгосноор чанаргүй бараа бүтээгдэхүүн нийлүүлэгдэхэд хүрдэг нь нууц биш.

Худалдан авах ажиллагааны тухай хуульд одоогоор доорх өөрчлөлт орж байгаа бөгөөд энэ сараас мөрдөгдөж буй.

Шударгаар татвараа төлөөд явж байгаа аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг дэмжсэн,  татвараас зайлсхийдэг аж ахуйн нэгжүүдэд тооцох хариуцлагыг чангаруулж байгаа заалтыг оруулжээ. Тендерийн тухай хуулиар аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчдээс авдаг татварын хувь хэмжээг буулгах,  жижиг нь нэг, томчууд нь дөрвөн удаа тайлан гаргадаг болгох, зардалд орох хувь хэмжээг нь нэмэгдүүлэх гэсэн өөрчлөлтүүдийг дурдаж болно.

Тендерийн хар жагсаалтыг гаргана

Худалдан авах үйл ажиллагаан дээр хамгийн гол нь өрсөлдөөнийг бий болгож, улмаар өрсөлдөөнд ямар компаниуд орж, шийдвэр яаж гарав гэдэг хэсгийн мэдээллийг ил болгох шаардлагатай байгаа. Олон нийтэд нээлттэй болгох уу, эсвэл тендерт орсон компаниудад ил болгох уу гэдэг асуудал байгаа. Үүнийг шинэ хуулиар журамлаж өгч байна.

Үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих заалтуудыг оруулж өгч байгаа. Мэдээж, хамгийн хямд үнэтэйг нь сонгодог учраас техник, чанарын асуудал нь орхигддог. Одоо мөрдөгдөж байгаа хуулиар техникийн шаардлагыг хангасан байх,   хамгийн бага үнэтэй  байх гэсэн хоёр  тусдаа хоёр заалт үйлчилж байгаа. Гэтэл шалгаруулахдаа хамгийн бага үнэтэй гэсэн заалтаа бариад явчихдаг учраас шинэ хуульд  чанар, стандарт, техникийн шаардлага хангасан байна, хамгийн хямд үнэтэй гэсэн хоёр заалтыг нэг заалтад нэгтгэн оруулж өгсөн байна.

Дээр нь тендер авчихаад ажлаа хугацаанд нь хийдэггүй, эсвэл бага үнээр авчихаад үнийг нь өсгөдөг, чанаргүй гүйцэтгэдэг компануудын жагсаалтыг ил зарладаг болохоор хуульд өөрчлөлт оруулж байна. Энэ бол нэг талаас ил тод болж байгаа зүйл,нөгөө талаас татвар төлөгчдийн мөнгийг үр ашигтай зарцуулж буй нэг хэлбэр.

Тендер хариуцсан агентлаг шинээр байгуулна

Төрийн яамд уг нь чиг үүргийн хувиар бодлого гаргадаг газар. Гэтэл тендер, лиценз зөвшөөрөл өгч, эргээд энэ нь авлигын нэг шалтгаан болсоор байна. Хамгийн сүүлд гэхэд Эрүүл мэндийн яамны тусгай зөвшөөрөл хариуцсан албан тушаалтан 100 орчим сая төгрөгийн хахууль авсан хэрэгт холбогдон АТГ-т шалгагдаж байна.

-Тиймээс яамдыг тендерээс салгахаар тусгасан.  Яамд нь тендер зарлахаар эргээд баахан тендерийн маргаан гарч бодлого боловсруулах ёстой ажилтнууд шүүх хуралд суусаар таардаг тохиолдол олон байгаа юм. Тэгэхээр тендер хариуцсан нэг агентлаг байгуулахаар зааж оруулж өгсөн. Худалдан авах ажиллагааны тусгай агентлаг байгуулагдаж, үйл ажиллагаа, худалдан авалт нь  ил тод, олон нийтийн оролцоог хангасан, цахим худалдан авалтыг зохион байгуулах юм. Урьд нь тусдаа ийм агентлаг байж байгаад 2016 онд татан буугдсан.Одоо бол хавсрага маягтай ажиллаж байгаа аж.

Цахим тендерт оролцож чадахгүй байна гэсэн гомдол байна

Цахим шалгаруулалтын шинэ тогтолцоог учир дутагдалтай гэж зарим компаниуд үзэж байгаагаа илэрхийлж байна. Тендерт оролцох хариуцлагатай ажлыг заавал цахимаар явуулахаар мэдээллийн технологийн мэдлэг хомс хүмүүст тохиромжгүй гэлээ.Хуучнаар Худалдан авах ажиллагааны газарт Нэг цэгийн үйлчилгээний төв байсаар байгаа хэдий ч мэргэжилтнүүд нь цахимаар ханд хэмээн мэдээлэл өгдөггүйг хэлж байна.  Уг нь цахим тендерийн тухай нарийн мэдээллийг www.e-tender.mn, www.meps.gov.mn сайтаар орж авч болно гэдэг ч “цаастай ноцолдож сурсан” хүмүүст энэ нь төвөгтэй ажиллагаа гэнэ. Цахим тендер шалгаруулалт шинэ тогтолцоо учраас аж ахуйн нэгж, иргэдэд бүрэн мэдээлэл өгөх шаардлагатай бололтой.

Иргэдийн хяналт тавих эрх худлаа юу?

-Иргэдийг тендер сонгон шалгаруулалтад орж хяналт тавих эрхийг бүрдүүлнэ гэж заасан байсан. Энэ хэрэгжиж чадаж байгаа болов уу.
Сум дүүрэгт олон нийтийн оролцоотой худалдан авалтын ажиллагааг хийж байгаа гэж хариуцсан албан тушаалтан хэлсэн. Энэ нь 20 сая хүртэлх төгрөгийн төсөвт өртөгтэй ажлыг олон нийтийн оролцоотой худалдан авалт хийдэг аж. Ингэснээр иргэн тухайн дүүрэгтээ өрнөж байгаа барилга, бүтээн байгуулалт, засварын ажлыг хянаж, санал бодлоо хэлэх эрхтэй гэдэг ч ийнхүү хяналтаа хэрэгжүүлсэн иргэн тааралдсангүй.

ЭХ СУРВАЛЖ: EAGLE.MN


URL:

Нэр: More Bonuses Огноо: 13 June 2019

I simply want to tell you that I’m all new to blogs and actually loved your web page. Very likely I’m want to bookmark your blog post . You definitely have exceptional stories. Thanks a bunch for revealing your web site.

Нэр: Carly Zatko Огноо: 17 June 2019

I do consider all the ideas you have introduced on your post. They are very convincing and will definitely work. Still, the posts are very brief for newbies. May you please lengthen them a bit from subsequent time? Thank you for the post.

https://www.netvibes.com/subscribe.php?preconfig=479d2fc8-2fef-11e9-8db5-a0369fec927c&preconfigtype=module

Нэр: Google Огноо: 24 June 2019

Hiya, I’m really glad I have found this information. Nowadays bloggers publish only about gossip and web stuff and this is actually annoying. A good web site with interesting content, this is what I need. Thanks for making this website, and I’ll be visiting again. Do you do newsletters by email?

Нэр: manualdevices.com Огноо: 25 June 2019

Awesome post. I am a regular visitor of your website and appreciate you taking the time to maintain the nice site. I will be a regular visitor for a really long time.

Нэр: situs taruhan bola Огноо: 25 June 2019

Awesome write-up. I’m a normal visitor of your website and appreciate you taking the time to maintain the nice site. I will be a regular visitor for a really long time.

Нэр: domino 99 Огноо: 25 June 2019

Hi there. I discovered your site via Google even as searching for a similar topic, your site got here up. It looks good. I’ve bookmarked it in my google bookmarks to visit then.

Нэр: Dramax Огноо: 25 June 2019

Hiya, I’m really glad I have found this information. Nowadays bloggers publish just about gossip and web stuff and this is actually annoying. A good site with exciting content, that’s what I need. Thank you for making this site, and I’ll be visiting again. Do you do newsletters by email?

Нэр: ruqyahdepok.com Огноо: 25 June 2019

Hiya, I’m really glad I’ve found this information. Nowadays bloggers publish just about gossip and net stuff and this is really irritating. A good blog with exciting content, this is what I need. Thanks for making this web site, and I’ll be visiting again. Do you do newsletters by email?

Нэр: Dior4d Огноо: 25 June 2019

Hey there. I discovered your web site by way of Google even as searching for a similar matter, your web site got here up. It looks good. I’ve bookmarked it in my google bookmarks to come back then.

Нэр: Situs Poker Online Огноо: 25 June 2019

Hiya, I’m really glad I’ve found this information. Today bloggers publish just about gossip and internet stuff and this is really annoying. A good web site with exciting content, that’s what I need. Thanks for making this website, and I’ll be visiting again. Do you do newsletters by email?

Нэр: Aplikasi Download lagu Огноо: 25 June 2019

Hey there. I discovered your website by the use of Google whilst looking for a related topic, your site got here up. It seems to be great. I’ve bookmarked it in my google bookmarks to come back then.

Нэр: Aplikasi penghasil uang nyata Огноо: 25 June 2019

Hiya, I am really glad I’ve found this information. Today bloggers publish just about gossip and web stuff and this is actually irritating. A good web site with exciting content, this is what I need. Thank you for making this web site, and I will be visiting again. Do you do newsletters by email?

Нэр: poker online Огноо: 25 June 2019

Awesome write-up. I am a normal visitor of your website and appreciate you taking the time to maintain the excellent site. I will be a regular visitor for a long time.

Нэр: casino online terpercaya Огноо: 25 June 2019

Hiya, I am really glad I’ve found this info. Today bloggers publish just about gossip and web stuff and this is really irritating. A good site with interesting content, that is what I need. Thanks for making this website, and I’ll be visiting again. Do you do newsletters by email?

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.