Хийгүй дугуй

Байрны гадаа зогсож байсан нэ­гэн ган­ган цагаан машины дугуйг хагалчихжээ. Бүр бүгдийг нь шүү. Дээрээс нь улсын дугаарыг нь мултлаад орхиж. Хүмүүс харин үүнийг нь хар­чихаад огт харамссан шинжгүй “болж муу золиг, сайхан болгоод орхиж” гэцгээх аж. Учир нь хүмүүсийн ингэж буй нь хийгүй дугуйнд биш машины хамар дээрх үхсэн чоно харамсалтай санагдаж. Үнэндээ  тэр чоно ч харамсалтай биш. Машины­хаа урдуур цусыг нь урсгаж, амийг нь хөнөө­сөн амьтнаар бах таваа хангаж буй “хийгүй дугуй” шиг нөхөд байгаад  харамсаж. Энэ талаар Д.Энхбат гишүүн өөрийн блог дээрээ “Миний өвөө анчин хүн байсан. Өвөө маань үүнийг харсан бол зугаагаа гаргаж амьтан алж буй эдгээр залуусыг хараад багтрах байсан биз. Би санадаг юм … намайг бага байхад өвөө маань нэг удаа гөрөөс агнаад дараа нь толгойг нь хангайдаа хэрхэн өргөж байсныг” гэж халаглажээ.

Хайран сайхан дугуйнууд “хийгүй дугуй” болчих юм даа.

Б.МАНДАХ

URL:

Нэр: Marylynn Brydon Огноо: 13 November 2019

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.