Суурин утасны дугаар найман оронтой болно

Монголын цахилгаан холбоо компани энэ онд хот хоорондын дугаарлалт болон үнэ, тарифтаа бүрэн өөрчлөлт хийхээр болжээ. Тус үйлчилгээнийхээ талаар Монголын цахилгаан холбооны техник шалгалт, технологийн газрын дарга Д.Сэрээдорж, Маркетинг үйлчилгээний хэлтсийн дарга С.Нямбаяр нарын хүмүүс өчигдөр мэдээллээ. Суурин утас хэрэглэдэг нийт 120 мянган хэрэглэгч байдаг. Үүнээс 80 мянга гаруй нь нийслэлийн оршин суугчид юм байна.

Одоогийн байдлаар хот дотроо МЦХ-ны хэрэглэгчид сүлжээндээ нэг минут нь 15 төгрөг, бусад сүлжээнд 60 төгрөгөөр ярьж байгаа бол ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс сүлжээндээ 20 төгрөгөөр ярих болж байгаа юм. Хөдөө, орон нутгийн суурин утасны тариф мөн хот доторх тарифтай ижил өртөгтэй болох аж. Нэг минутийн үнэ 50 төгрөг 20 төгрөг болох гэнэ.

Энэ нь хөдөө орон нутаг, хот гэсэн үнийн ялгаа, дугаарлалтын кодгүй болж байгаатай холбоотой юм байна. Бүгд 70 гэсэн дугаарлалтаар эхлэх бөгөөд дараагийн хоёр оронгоор нь аймгуудыг ялгах боломжтой. Уг туршилтыг 3000 хэрэглэгчдэд явуулж байгаа гэнэ. Монголын цахилгаан холбоо компани дэлхийн жишиг улсуудын адил интернэтэд суурилсан суурин утас нэвтрүүлж байгаа гэлээ. Мөн “Дуут мессеж” үйлчилгээг нэвтрүүлсэн байна.

Эх сурвалж: “Нийгмийн толь”


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.