“Рапид Архитектур Констракшн” компанийн хохирогчийн ар гэрийнхэн хэвлэлд хандлаа

55fbd53ab3ebe8218be807cf2a86b072dbc0153cСүхбаатар дүүргийн VII хорооны нутаг, “Хангай” хотхоны хойно “Рапид Архитектур Констракшн” ХХК-ийн барьж буй Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн 40 айлын орон сууцны барилгад ажиллаж байгаад унаж  хүнд бэртсэн иргэн Г.Хүрэлсүхийн ар гэр, өмгөөлөгчийн хамт олон нийтэд хандлаа.

Осол өнгөрсөн тавдугаар сарын 19-нд гарснаас хойш 20 гаруй хонож байгаа юм байна. Цагдаагийн байгууллага шалгаж байгаа гэдэг ч өнөө хүртэл хохирогчоос болон ар гэрийнхнээс нь мэдүүлэг аваагүй мөн гэмтлийн зэрэг тогтоож шинжээчийн дүгнэлт гаргуулаагүй байна. Осол, гэмт хэрэг гарсан даруй  Цагдаагийн хэвлэл мэдээллийн төвөөс  сэрэмжлүүлэг хийдэг. Тэгвэл энэ хэрэг дээр мэдээлэл  хийгээгүй,  мөн тухайн компани нь Мэргэжлийн хяналтын газарт мэдэгдэх ёстой ч үүргээ биелүүлээгүй байна. Дээр нь компанийн зүгээс ар гэрийнхнийг нь гомдол, шүүмжлэл тавибал эмчилгээний зардал өгөхгүй хэмээн ёс зүйгүй авирлаж байгаа гэнэ. Үүнээс харахад хэргийг бүрхэгдүүлж, дарагдуулж байж болзошгүй гэж тэд үзэж байгаагаа хэллээ.

Иргэн Г.Хүрэлсүх нурууны нугалам яс бяцарсан, нугасны хальс гурван сантиметр задарсан, бөөр няцарч цус хурсан, элэг өөрчлөлттэй, уушги усжсан гэсэн оноштой хагалгаанд орж, эмчилгээ хийлгэж байгаа юм байна. Түүний биеийн байдал хүнд, бүсэлхийнээс доош мэдрэл саажсан байдалтай байгаа аж.  Эмчилгээ, хагалгааны зардлын 75 хувийг нийгмийн даатгалаас төлсөн бол үлдсэн 25 хувь болох багахан зардлыг компанийн зүгээс төлжээ.

“Хүү маань хоёр нялх хүүхэдтэй, гэр бүлтэй. Цаашид хөгжлийн бэрхшээлтэй болж, амьдралаа авч явах баталгаагүй болсонд бид гомдолтой байна” хэмээн түүний аав С.Гончигдорж, ээж Д.Долгор нар ярилаа.

Иргэдийг хямд өртгөөр ажиллах хүч болгож, аюулгүй байдлаа хангалгүй бэртээж гэмтээж буй “Рапид Архитектур Констракшн” компанийн эзэд хэн бэ гэдэг нь тодорхойгүй байна. Тус компани улсын төсвөөс санхүүжилттэй Нийслэлийн гэр хорооллын дахин төлөвлөлтийн тендерийг авч барилгын ажлыг эхлүүлээд байгаа ажээ.

Хохирогчийн өмгөөлөгч Ц.Монгол “Рапид Архитектур Констракшн” ХХК-ийнхан барилгаас нь ажилчин нь унаж хүнд бэртсэн осол дээр өнөөг болтол хэрэг бүртгэлт хийлгээгүй бөгөөд хохирогчийг элэгний хоргүй хавдартай гэх мэтээр мэдээлж зүй бус хандлага гаргасан гэдгийг хэлж байлаа.

“Рапид Архитектур Констракшн” компанийн хохирогчийн ар гэрийнхэн хэвлэлд хандлаа

“Рапид Архитектур Констракшн” компанийн хохирогчийн ар гэрийнхэн хэвлэлд хандлаа

“Рапид Архитектур Констракшн” ХХК барьж буй барилга дээрээ ямар ч торон хамгаалалт х ийгээгүй ажээ. Бусад барилгатай харьцуулсан байдал. 

“Рапид Архитектур Констракшн” компанийн хохирогчийн ар гэрийнхэн хэвлэлд хандлаа

Хохирогч таван давхрын караказ хэсэгт ажиллаж байжээ. 

http://eagle.mn/r/60337


URL:

Нэр: check here Огноо: 13 June 2019

I just want to mention I’m very new to weblog and honestly liked you’re website. Probably I’m likely to bookmark your website . You absolutely have fantastic posts. Thanks a lot for revealing your website.

Нэр: John Deere Service Manuals Огноо: 17 June 2019

This is a proper weblog for everyone who is desires to learn about this topic. You know a great deal its virtually tricky to argue with you (not too I really would want…HaHa). You actually put a fresh spin with a topic thats been revealed for many years. Excellent stuff, just excellent!

http://partscatalog.sellload.com

Нэр: Tracey Degner Огноо: 1 July 2019

Oh my goodness! a fantastic post dude. Thanks However My business is experiencing issue with ur rss . Do not know why Struggling to join it. Is there anybody getting identical rss issue? Anyone who knows kindly respond. Thnkx

http://www.bishopaucklandrufc.revs-online.net/most-recent-diet-plan-and-nutrition-0

Нэр: Elenore Owen Огноо: 8 July 2019

Oh, thank you so much for providing this article. i was searching for this info.

http://www.oxfordpublishing.biz/__media__/js/netsoltrademark.php?d=tracker.igsoft.eu2Findex.php2FUtilisateur3AInaPsy0882656

Нэр: Rozanne Huprich Огноо: 10 July 2019
Нэр: Oscar Spira Огноо: 14 July 2019

Spot lets start work on this write-up, I truly feel this fabulous website requirements a great deal more consideration. I’ll likely to end up once more to study additional, many thanks for that info.

https://remote-chief-operating-officer.webnode.com/l/can-you-please-tell-everyone-your-name-kamyar-shah-what-is-your-job-role-remote-coo-remote-cmo-tell-us-about-your-company-world-consulting-group-is-a-premier-management-consultingshttps-t-co-plrdexvhod

Нэр: Sana Bouret Огноо: 4 August 2019
Нэр: find more Огноо: 15 August 2019

I simply want to tell you that I’m new to blogs and certainly liked this blog. More than likely I’m likely to bookmark your website . You absolutely have incredible articles. Thanks a bunch for sharing with us your web site.

Нэр: Google Огноо: 19 August 2019

Just beneath, are numerous entirely not associated websites to ours, nonetheless, they are certainly worth going over.

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.