Хятадын эдийн засгийг өсгөх Монгол ухаантнууд

456596Төр улсаа хүчирхэг болгох зорилго, өнөөгийн төрийн түшээдэд төдийлөн байхгүй бололтой. Харин ч Хятад улсын эдийн засгийг дэмжсэн үйлдлүүд л ар араасаа хөвөрсөөр.

Монголдоо үйлдвэрлэж хийж болмоор зүйл тэр тусмаа үндэсний металл үйлдвэрлэл, төмрөөр уран сайхан хийдэг байгууллагууд Монгол залуус өч төчнөөнөөрөө байхад л замын голоор тавих хайсыг Хятадаас их хэмжээний мөнгө зарцуулан байж оруулж ирдэг нь хачирхалтай. Энэ нь хийе, бүтээе гэсэн монгол залуусыг хөдөлмөрийг үнэлэхгүй байгаагийн тод жишээ.

Зүгээр л бодоход уг постыг оруулсны дараа сэтгэгдэлийн хэсэгт өөрсдийн байр сууриа илэрхийлсэн үндэсний компаниуд нэг ширхэгийг 35200 төгрөгөөр хийх боломжтой хайс байна гэж үзсэн байх жишээтэй. Тэгэхээр 4850 метр хайс гэдэг нь 170720000 төгрөг болно гэсэн үг. Гэтэл Хятад улсаас 700 орчим сая төгрөгөөр оруулж ирэх шалтгаан нь юу байв. Өнөө л мөнгө угаах гэсэн башир арга явагдсаар байгаагийн тод илрэл.

Хятадын эдийн засгийг өсгөх Монгол ухаантнууд

Ингэж хардахгүй байхын аргагүй. Ер нь хямд төсрөөр Монголдоо үйлдвэрлээд болчих зүйлийг гаднаас хөрөнгө мөнгө урсгах шаардлага байхгүй баймаар. Өвөгдийн хэлсэнчлэн “Хүний нохой идэхээр өөрийн нохой ид” гэгчээр Монголчуудаараа хийлгэвэл ядаж гадагшаа урсах валютын урсгалыг хааж өөрийн эдийн засгийг дэмжээд сайн баймаарсан. Гэтэл юм л бол Хятад улс руу мөнгөө барьж гүйгээд…

Ер нь энэ төр засаг Хятад улсын эдийн засгийг л дэмжих гэж ажиллаад байгаа юм биш үү.

 

ENE.MN


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.