Шүүгчийн захирамжаар “Мобиком“ корпорацийн бүх дансны зарлагын гүйлгээг зогсоолоо

4442

Түрээсийн мөнгөө төлөлгүй таван сар “луу” унжсан гэх “Мобиком” корпорацийн асуудал шүүх, цагдаадаа “тулжээ”. Хэдийгээр “Мобиком” корпорацийн зүгээс “Мобиком корпорацийн нэр хүндэд халдсан худал, үндэслэлгүй мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон цахим орчинд цацагдсан.

Мобиком корпораци нь үүсэн байгуулагдсан цагаасаа хойш Монгол Улсын нийгэм, эдийн засаг, харилцаа холбооны салбарт өндөр ач холбогдол бүхий ажлуудыг тасралтгүй хийсээр ирсэн бөгөөд улсдаа төлөх татвар, түрээсийн бүх төлбөрөө цаг хугацаанд нь төлөх үүргээ хариуцлагатайгаар гүйцэтгэсээр ирсэн” гэхчлэн удаа дараа мэдэгдсэн боловч “даравч далдайна, булавч бултайна” гэгчээр олон нийтэд ил болж эхлэв.

Тодруулбал, Монгол Улсын топ аж ахуйн нэгжүүдийн нэг, үүрэн телефоны хамгийн том оператор “Мобиком Корпораци” ХХК нь өнгөрсөн 10 жилийн хугацаанд “Монтрейд”, “Ньюком Проперти” компанийн хооронд байгуулсан гэрээний дагуу хотын А бүсэд мкв нь 17.357 мянган төгрөгөөр оффис түрээслэж ирсэн ч энэхүү хугацаа 2018 оны арванхоёрдугаар сарын 31-нд дууссан байдаг.

Гэтэл өнөөдрийг хүртэл “Монтрейд” компанийн байранд үйл ажиллагаагаа явуулчихаад энэ хугацаанд байрласан таван сарынхаа төлбөрийг төлөөгүйгүйгээр барахгүй, байраа ч хүлээлгэн өгч авалцаж, гарын үсэг зуралгүй нүүгээд явсан юм.

Тиймээс “Монтрейд” ХХК нь түрээсийн төлбөр төлөлгүйгээр, түрээсийн гэрээ хийлгүйгээр хууль бусаар үйл ажиллагаа явуулсан асуудлаар “Мобиком” корпорациас түрээсийн төлбөрөө нэхэмжилж Чингэлтэй Дүүргийн Иргэний Хэргийн Анхан Шатны Шүүхэд хандсан байна.

Шүүх нэхэмжлэлийн хүлээн авч иргэний хэрэг үүсгэсэн бөгөөд 2019 оны 6-р сарын 07-ны өдрийн захирамжаараа “Мобиком Корпораци” ХХК-ний Хаан банкны 5007065056, Худалдаа Хөгжлийн Банкны 499004325, Голомт Банкны 1102018877, Төрийн банкны 100000139627, Хас банкны 5000005041, Капитрон банкны 3096000540 тоот данснуудын зарлагын хөдөлгөөнийг зогсоосон байна.

Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа гадны хөрөнгө оруулалттай компаниуд Монгол Улсын хуулийг хүндэтгэж, бизнесийн зарчим, хэм хэмжээг мөрдөж ажилллах үүрэгтэй. Гэтэл Японы томоохон “KDDI” корпорацийн охин компани “Мобиком Корпораци” ХХК нь нэг сая гаруй хэрэглэгчээс сар бүр их хэмжээний төлбөр авч олон тэрбумын төгрөгийн ашигтай ажилладаг байж Монгол Улсын түрээсийн үйл ажиллагаа явуулдаг нэгэн компаний байрыг гэрээгүй, түрээсийн төлбөргүй ашиглаж, шүүхийн хаалга татаж, дансаа хаалгаад байгаа нь итгэмээргүй үйл явдал юм.

Энэ тухай Шүүхийн эх сурвалжаас тодруулахад “2019 оны 6-р сарын 07-ны өдөр дугаар 182/Ш32019/04874 тоот захирамжаараа Мобиком Корпораци ХХК-ний Хаан банкны 5007065056, Худалдаа Хөгжлийн Банкны 499004325, Голомт Банкны 1102018877, Төрийн банкны 100000139627, Хас банкны 5000005041, Капитрон банкны 3096000540 тоот данснуудын зарлагын хөдөлгөөнийг зогсоосон нь үнэн” гэсэн хариу өгсөн юм.

Ингээд шүүхийн захирамжийг бүрэн эхээр нь хүргэж байна.

ЭХ СУРВАЛЖ: ӨЛРИЙН СОНИН


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.