“Ганнам стайл”-ыг дэлхийд танилцуулсан продюсер албан тушаалаасаа огцорлоо

4470

Өмнөд Солонгосын тэргүүлэгч дуу бичлэгийн компани YG Entertainment-ийн продюсер Ян Хюн Сук албан тушаалаасаа огцорч байгааг өчигдөр зарлажээ.

Компанийнхаа үүсгэн байгуулагч, ерөнхий продюсерын албыг хашдаг тэрээр Баасан гарагаас эхлэн бүх ажил үүргээсээ татгалзсан байна.

Сүүлийн үед YG Entertainment компанитай холбоотой хар тамхи, сэксийн дуулиан тасрахгүй байгаа нь үүнд нөлөөлжээ.

Ян Хюн Сукын дүү, компанийн гүйцэтгэх захирал Ян Мин Сук мөн адил албан тушаалаасаа огцорсон байна.

1990-ээд оны үед “Seo Tae Ji and Boys” хамтлагийн гишүүн байсан Ян Хюн Сук өөрийн үүсгэн байгуулсан компаниа K-pop урлагийн томоохон тоглогч болгож, BigBang, BlackPink зэрэг хамтлагуудыг амжилттай зах зээлд гаргасан юм.

Тэр бас 2012 онд дэлхий дахинд хит болж, Өмнөд Солонгосын поп урлагийг шинэ түвшинд гаргасан Psy-ийн “Gangnam Style” бүтээлийн продюсер байжээ.

Амьдралынхаа 23 жилийг YG Entertainment компанидаа зориулсан 49 настай Ян Хюн Сук өөрийг нь хар тамхины дуулианд холбон гүтгэж байгааг цаашид тэвчих аргагүй болсон тул огцорч байгаагаа тайлбарлажээ.

Өмнөд Солонгосын KBS суваг саяхан түүнийг өөрийнх нь удирдлагад байдаг уран бүтээлчид хар тамхи хэрэглэдэг байсныг нуун дарагдуулах гэж оролдсон тухай мэдээлсэн юм.

Үүнээс гадна BigBang хамтлагийн гишүүн Сюнри хөрөнгө оруулагчдад биеэ үнэлэгчдийг зуучилдаг байсан нь илэрч, гуравдугаар сард K-pop урлагийн салбараас зодог тайлсан.

YG-д харъяалагддаг iKON хамтлагийн гишүүн Ким Хан Биний гурван жилийн өмнө хар тамхи худалдан авч байсан хэрэг илэрсэн тул Лхагва гарагт тэр хамтлагаа орхисон юм. Энэ хэргийг нуун дарагдуулахыг оролдсон гэж Ян Хюн Сук буруутгагдаж байгаа.

YG Entertainment нь SM, JYP компаниудтай хамт Өмнөд Солонгосын топ гурван K-pop компанид тооцогддог юм.

Эх сурвалж: AFP


URL:

Нэр: Nick Boydstun Огноо: 28 June 2019

of course like your website however you need to take a look at the spelling on quite a few of your posts. A number of them are rife with spelling problems and I to find it very troublesome to tell the truth then again I’ll definitely come back again.

http://www.studiolegalecentore.com/index.php?option=com_k2&view=itemlist&task=user&id=1352959

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.