Шар хашлага нэг өдрийн салхи даасангүй унажээ

4471

Нийслэлийн төв зам дагуу байршуулсан замын хашлага нэг өдрийн салхи унажээ. Энэхүү хашаа нь жолооч нарыг замын хөдөлгөөний дүрэм зөрчихөөс сэргийлж, явган зорчигчдын амь нас, эрүүл мэндийг хамгаалах зорилгоор байршуулсан. Гэтэл 200 сая төгрөгөөр хийх боломжтой ажилд 800 сая төгрөг зарлагадсан шуугиан намжаагүй байтал хашлагыг бэхэлж тогтоогоогүй нь тодорхой болов.

Ямартай ч нэг өглөө замын хөдөлгөөний дүрэм сахиулахаар хийсэн гэх 700 сая төгрөгийн өртөг бүхий хашлага жолооч нарын дэггүй үйлдлээс бус байгалийн үзэгдлийн ая даахгүй ийн унасан нь дахин шүүмжлэлийн бай болж байна.

4472 4468 4467


URL:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.