Цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналах хэрэггүй

МАН дангаараа Засгийн газраа толгойлох хэдий ч зарим нэг сайд нь огцрох гэж байгаа талаарх бор шувуу саарал ордноор нисэлдэх боллоо.

Тухайлбал НХХ-ийн сайд Т.Ганди тун удахгүй өөрийн хүсэлтээр огцрох гэнэ. Гэхдээ өнөө маргаашдаа өргөдлөө өгөхгүй юмсанж. Түүгээр ч зогсохгүй Т.Ганди сайд энэ талаар өөрөө үгүйсгэж, цаг нь болоогүй хэмээж байгаа. Өөрөөр хэлбэл түүний хувьд Монголын лидер улстөрч эмэгтэйн хувиар парламентад хэдэнтээ сууж, Засгийн газрын гишүүнээр хоёронтоо ажиллаж үзсэн нэгэн. Тиймдээ ч ирэх сонгуульд нэрээ дэвшүүлэх шаардлагагүй.

Харин Италид Элчин сайдаар суулгаж өгөх хүсэлтийг эртнээс уламжилсан аж. Хариу нь хэрхэхийг мэдэхгүй байгаа учраас тэрбээр “Цаг нь болоогүй учралын төлөө цагаасаа эрт шаналах хэрэггүй” хэмээн сайдын суудлаа хэрхэхээ нууцалсан ч зарим эх сурвалж сайдын суудлаасаа огцрох гэнэ хэмээн шивэр авир хийлдэж байна.


URL:

Tags:

Сэтгэгдэл бичих

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд FACT.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 9318-5050 утсаар хүлээн авна.